ОУХМ Ц.Мөнхзаяа Азийн аварга болжээ
2015-05-14


Жүдо бөхийн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Кувейт улсад өчигдөр эхэллээ. Тэмцээнд 31 орны 201 жүдоч өрсөлдөж байгаагаас манай баг тамирчид эхний өдөр нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

 

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа түрүүлсэн бол 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа нар мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр нар хүрэл медаль хүртлээ.

 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин