НАМЗХ-ны дотоод асуудлыг дэлгэнэ
2015-05-14

НАМЗХ-ны Бага хурал өнгөрсөн сард хуралдаж, ээлжит V их хурлаа ирэх зургаадугаар сарын 18-20-нд хийхээр зарласан.

 

Тус хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг 11 хүнтэй байгуулж, ахлагч бөгөөд Eрөнхий нарийн бичгээр даргаар ГоК-ын захирал асан Ганзоригийн хүү, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгосон байдаг.

 

Энэхүү Бага хурлаас өмнө тус холбоог ардын хүүхдүүд, аавын хүүхдүүд хэмээн хоёр хуваагдсан талаар хэвлэлүүд бичиж байсан. Гэвч хурал нь нам жимхэн болж өнгөрсөн.

 

Тэгвэл Л.Оюун-эрдэнэ, Н.Номтойбаяр нарын гэж хуваагдсан тэр зөрчил одоо ч үргэлжилж байгаа талаар яриа байна.

 

Түүний илрэл болж, НАМЗХ-ны гишүүн, дэмжигч, сонгуультан зарим залуус Төв холбооныхоо өнөөгийн байдал, ажлын хэсгийн явуургүй ажил, гeнсeкийн үүрэг гүйцэтгэгчийн талаар орон нутгийн дарга нар нийслэлийн тэргүүлэгчид, бүх хороод, клубууд нэгдсэн мэдээлэл өнөөдөр 12 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин