Нэрийн дансны хуулийг батлав
2015-05-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Дараагаар нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны саналаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 67.3 хувийн саналаар уг хуулийн төслийг баталлаа.

 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв байгууллага /Эдийн засгийн хөгжлийн яам/-ын хэрэгжүүлж байсан чиг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай болжээ.

 

Дараагаар нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд заасны дагуу 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх эмэгтэй (55 настай) даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 30 дугаар тогтоолоор 22,5 жилээр тогтоосон. 2015 онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх   15,0 мянга орчим даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн 1 сард авах тэтгэврийн хэмжээ дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурах төлөвтэй байгаа юм. 

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2015 онд тэтгэврээ тогтоолгох 1960 онд төрсөн,  55 настай, бага ангийн багш /эмэгтэй/ 313 556 төгрөгийн тэтгэвэр авахаар байхад уг даатгуулагчийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 213 226 төгрөг байхаар байгаа нь дээрх хуулиудын хүрээнд тогтоосон тэтгэвэр хоорондын зөрүү 100,3 мянган төгрөг болж, нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээ 30,0 гаруй хувиар бага байх нөхцөл үүсээд байгаа юм.

 

Тиймээс хуулийн төсөл Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тогтоосон өндөр насны тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгажээ.

 

Байнгын хороо уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байлаа. Тиймээс  Тэтгэврийн даатгалын  шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн төслийг батлах тухай санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийг баталлаа. Түүнлчэн  Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлав. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулан дээрх хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан юм.

 

Одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2017-2018 оны  төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

 

Чуулганы хуралдаанаар үргэлжилж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Идэж бгаа хоол нь баталгаагуй, амьдарч бгаа орчин нь хорсний бохирдолтой, хугацаа норм нь дууссан автомашины болон нуурсний утаа тортогоор амьсгалдаг эруул мэндийн уйлчилгээ нойл, хун амын тал хувь нь амьдарч буй шуугиантай нургээнтэй стресстэй хотод амьдарч байгаа Монгол эмэгтэйн дундаж нас 77,5 болсон статистик тоо баримт гарч бгаа нь Монгол улсын дэлхийд гайхуулах нэгэн гайхамшиг гэлтэй.
2015-05-14