Лохан исламын шашинтан болжээ
2015-05-14

Жүжигчин Лэндсей Лохан исламын шашинтан болж коран судрыг судалж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо машиндаа суухаар явж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Лохан энэ үеэр коран судартай байжээ. Жүжигчин бүсгүйг сүүлийн үед амьдралын хэв шинжээ өөрчилж, архи болон шоу цэнгээнээс татгалзаж, нэг номыг хичээнгүйлэн уншиж байгаа хэмээн гэрчүүд мэдээлсэн билээ.

 

Лохан исламын шашин шүтэж, христийн шашнаас татгалзсан байна. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн коран судар уншиж эхэлсэн бөгөөд саяхнаас исламын шашинтан болох тангарагаа өргөсөн гэв. Тус сударт архи уухыг хориглодог бөгөөд Лохан эртний сургаалийн дагуу архинаас татгалзаж, сүүлийн хэдэн хоногт согтууруулах ундаа уугаагүй гэв.

 

Жүжигчин бүсгүй твиттертээ коран судрын хэсгээс бичсэн бөгөөд хэвлэлийнхэн эдгээр үгсийг орчуулахад “Би исламын шашинтан болсон” хэмээн жиргэсэн байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mongol:
ene neg uchiraa medehgui yum.odoo yahanav de.daraa eneneesee bolj tsust oshoo avaltiin bai boloh vii de.savaagui nohoi sarand hutsnaa gej..
2015-05-14