Ирина Шейк найз залуутай болжээ

Оросын супермодель Ирина Шейк холливуудын нэрт жүжигчин Брэдли Купертэй болзож буйгаа албан ёсоор зарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэднийг өнгөрсөн сараас дотноссон хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч Иринагийн агент эрс үгүйсгэсэн мэдэгдэл хийсээр байсан юм.
Тэд өчигдөр Лондон хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Ирина хэвлэлийнхнийг харсныхаа дараа “Миний найз залуу” хэмээн жүжигчинг заагаад үнссэн байна. Америкийн “TMZ” сайт “Брэдли, Ирина хоёр хэд хоногийн өмнөөс үерхэж эхэлсэн” гэж мэдээлжээ.
Жүжигчин эр Иринад үерхэх санал тавихдаа Лондон хотноо байрлах хамгийн үнэтэй зоогийн газрыг бүтэн цагийн турш түрээсэлж, гэнэтийн бэлэг барьсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ