УИХ, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ зайлбал таарна
2015-05-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Хөгжлийн банкныханд шалгалт явуулж, зөрчил илэрсэн байсан. Үйл ажиллагааг нь хэрхэн  хянаж байна вэ?

-Хөгжлийн банкийг төсөв рүү оруулж ирсэн. Сангийн яам төсвийн зардалд хяналт тавина. Хөгжлийн банкинд салбар болгоны хөрөнгө оруулалт байгаа. Тийм учраас Хөгжлийн банкны зарцуулалт төсөвтэй адил хяналтанд байх юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн санхүүжилт нь гардаг вэ. Энэ зарчмаар явагдана. Хөгжлийн банкин дээр шалгалт явж байгаатай холбоотой одоогоор санхүүжилт гаргаагүй байгаа.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Ойрын 2-3 жилийн амьдрал ярьж байхад Ж.Эрдэнэбатаас өөр сайд алга. Чуулганы танхимд 10-аад гишүүн байна. АН-ын сайд нарт хамаагүй юу? Үүнийгээ  бодолцмоор юм. Энэ төслийг боловсруулахад Монгол банкны санал аваагүй гэсэн. Улсын төсөв санхүүгийн 70 хувь банкны секторт, 30 хувь нь улсын төсөвт байдаг гэсэн ярилцлага байна. Яагаад Монгол банкны санал аваагүй юм. Монгол банкны саналыг заавал бичгээр авах ёстой. Ингэж байж цаашаа явна шүү. Төмөр зам мартагдлаа. Бүтэн  6 жил төмөр замыг дампууруулсан. Гашуунсухайтын чиглэлд баригдаж байгаа төмөр замыг Тавантолгойн чиглэлд шилжүүлсэн. Гэтэл энэ нь болохгүй тал руугаа хандаж байх шиг байна. 240 км төмөр замын ажлыг хэзээ санхүүжүүлж, барьж дуусгах вэ? Төмөр замыг дампууруулаад, дараа нь Тавантолгойг дампууруулж байгаа процесс чинь нэг л эзэнтэй юм шүү дээ. Төмөр замыг дампууруулсан этгээдийн нэг нь Тавантолгойн асуудлаар УИХ-ын бүтцийн байгууллага шиг мэдэгдэл гаргаж. Дэндүү хариуцлагагүй хандаж байна даа.

-Монгол банкны хувьд 2016 оны үндсэн чиглэл боловсруулахдаа санал авах бичиг явуулсан. Монгол банкнаас хариу ирүүлээгүй. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр Монгол банкнаас санал авдаггүй. Үндсэн чиглэл дээр Монгол банк санал ирүүлээгүй. Тавантолгой, төмөрзамтай холбоотой асуудалд Засгийн газрын зүгээс тендэрийн төсөл боловсруулаад УИХ-д өргөн барьсан байгаа.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

- УИХ-д энэ асуудлыг шийдэх сэтгэлзүйн бэлтгэл алга. Тиймээс ч Эдийн засгийн байнгын хороо чинь хэлэлцэх асуудалгүй гээд хуралдсангүй.  Дараагийн хувилбар чинь юу вэ?

-Нэг бол төр, хувийн хэвшлийн түншлэлийг эсвэл зээлийн асуудлыг сонгох.

 

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Эдийн засгийг сэргээх ямар гарц байна вэ? Хэдэн сарын өмнө баахан баян арабууд мөнгө өгөх гэж байгаа юм шиг яриад байсан. Гэтэл чимээгүй болсон. Тавантолгойн төслийг Л.Эрдэнэчимэг гишүүн мэднэ гэсэн. Л.Эрдэнэчимэг гишүүн дахин тендэр зарлах хэрэгтэй гэж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад юу саад болоод байна вэ? Ам.долларын ханш буураад сайн байна гэж байна. Ам.долларыг авах мөнгөтэй хүн алга. Удахгүй айраг иснэ, амралт болно, наадам болно. Энэ болтол 7-8 сарыг тэснэ. Улс төрийн цикль нь ийм байдаг.  Өдөр өнгөрөөсөн байдалтай байгаагаа яаж шийдвэрлэх вэ? Энэ улсыг яаж авч явах вэ? Уул уурхайн бүтээгдэхүүн жил дараалан буурах нь. Барилгын салбартаа шийдвэр гаргаж болдоггүй юм уу?

-Монгол банкны хувьд үндсэн чиглэл боловсруулж байхдаа санал авахаар явуулсан. УИХ-аар хэлэлцэх хугацаанд шаардсан. Оюутолгой компанийн хувьд хүдэрт  эзэлж байгаа эрдэнэс баялгийн агуулгынх нь хэмжээ буураад байна. Тийм учраас 2016 онд 10 тонн, 2017 онд 4 тонн дээр очиж буурах төсөөлөл гарсан байгаа. Нөгөө талаасаа экспортолж байгаа хүдрийн хэмжээ нь ч буурсан. Тиймээс уул уурхайн салбар бууралттай гарч байгаа юм.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Монгол банкны саналыг заавал авах ёстой. Тэгээд ичих ч үгүй бидний саналыг аваагүй гээд сууж байх. Хэн нь үнэн яриад, хэн нь худал яриад байна. Дараагийн саналаа одооноос бодож, төмөр замын 200 км замаа дуусгах хэрэг байна. Тавантолгойг будлиулж байгаа нь төмөр зам дээр хийсэн балиар зүйлээ нуух гэж байгаа хэрэг. Засгийн газар төмөр замтай холбоотой зүйлээ жичид нь авч үзмээр юм. Учраа олж, саналаа оруулж ир. Алийн болгон Монголын төр нэг этгээдээр хорлуулж байх юм. Төмөр замын асуудал маш тодорхойгүй асуудалд орлоо. Улсын эдийн засаг урд хэл дээр явагдана. Экспортын тээвэрлэлтийн асуудлаа шийдэлгүй явж байна. Монголын төр дэндүү арчаагүй байна. Нэг этгээдийн өмнө цагаан тугаа барьчихаад нуувчинд байна. Зээл авах юм уу, хувийн хэвшлийн түншлэл байж болох гээд яриад сууж байна. УИХ-ын гишүүд нь чимээгүйхэн ширээний дор харцаа чулуудаад  хэвтээд байх юм. Хорлон сүйтгэх ажиллагаа 2 их хурал, 3 Засгийн газрын ард гарлаа. Монголын төр яагаад суугаад байна. УИХ-ын гишүүдэд өнөөдрийн болон ирээдүйн Монгол орны төлөө санаа сэтгэл байна уу, байхгүй бол Засгийн газар тарсан нь дээр. Үлсдэн санхүүжилтээ шийдэхгүй бол ноднин жил хийсэн ажил одоо усанд идэгдээд дуусна. Өөрсдийн хөрөнгөөр ажлаа хийсэн хувийн хэвшлийнхэн төрөөс мөнгөө авч чадахгүй зарим нь амиа егүүтгэхийн өмнө нь. УИХ-ын, Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлбал таарна.

 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ОДоо энэ 2 луйварчин намд алинд ч итгэхгүй хамтраад бүтсэнгүй салангад байгаад ч бүтсэнгүй улсаа дампууруулсан бүгдиГЙ НЬ ШОРОНД ХАТАА
2015-05-14
Батхүү:
Нямдорж гишүүн Тэр нэг нөхөр гэж хэнийг хэлээд байгаагаа тодорхой нэр устай нь хэлэх хэрэгтэй. Хэрэв нэрийг нь зарлаж чадахгүй юм бол ингэж шоу хийхээ болих хэрэгтэй. Тэр нөхөр нь Ц.Элбэгдорж юм уу Х.Баттулга юм уу ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй
2015-05-14
1:
ЗГ.УИХ тарсан дээр боллоо. ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь дээр юм ганц хүн шийдвэр гаргадаг
2015-05-14
1:
ЗГ.УИХ тарсан дээр боллоо. ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь дээр юм ганц хүн шийдвэр гаргадаг
2015-05-14
unen:
odoo bolno yabj uz nutagtaa ochood saixan geree batuad amidaraach dee,, xiisen yumgui amitan xunii bogsiig uxaj baix ni zalxmaar l yum, ene naymdorjiin orond chadaltai mundag zaluuchuudiig songobol ter ter geree mereeg dorno xiix bailgui,, iimerxuu suudaliin bogloosuud ix gai bolox yum daa, odoo yabj uz, mon ch olon jil zugeer suulaa. odoo baitalaa gereesee xun xooj baigaa yum shig zagnaj baix chini .
2015-05-14
Зочин:
Нэг этгээд Халтмаагийн Баттулга
2015-05-14
Зочин:
Халтмаагийн Баттулга
2015-05-14
Зочин:
Түргэн Энэ засагаа тараа.
2015-05-14
Зочин:
oboo changa changa dugaraadbaigan bishuu D
2015-05-14