Америкийн цэргийн онгоц олдохгүй байна
2015-05-14

Балба улсад тусламж үзүүлэхээр АНУ-ын Вашингтоноос хөөрсөн цэргийн “UH-1 Huey” онгоц сураггүй алга болоод 48 цаг өнгөрч байна. Нисдэг тэрэг Балбын Чарикот мужид газардахаас 10 минутын өмнө түлш дуусч буйгаа төв станцдаа мэдэгджээ. Дараа нь холбоогүй болсон хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Стив Уоррен хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

 

Сураггүй болсон онгоцыг хайхад цаг агаарын байдал сөргөөр нөлөөлж буйг албаныхан мэдээлжээ. Онгоцонд АНУ-ын зургаан, Балбын хоёр иргэн зорчиж явсан юм. Чарикот мужид АНУ-ын 300 гаруй аврагч, 20 гаруй нисдэг тэрэг газар хөдлөлтөөр сураггүй алга болсон иргэдийг хайж байгаа аж. Хоёр хоногийн өмнө болсон 7.3 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараагаас тус улсад аадар бороо үргэлжлэн орж байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин