Ижил хүйстэн иргэдээ сүрдүүлэв

Гамбийн Ерөнхийлөгч Яйя Жамме өчигдөр төв телевизээр ярилцлага өгөх үеэрээ “Энэ улсад гей хүмүүс хэрэггүй. Би тэднийг өөрийн гараар алах болно. Тэдэнд Гамби улсад гишгэх газар үгүй гэдгийг дахин мэдэгдье. Эрэгтэй хүн эр хүнээ хайрлах ёсгүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хайрлаж, хууль ёсны гэр бүл байгуулах учиртай. Харин ижил хүйстнүүд бол Гамби болон олон улсад хэрэггүй” гэж хэлжээ.
Ерөнхийлөгчийн ярилцлагын дараа олон улсын хүний эрхийн байгууллагууд түүнийг буруутгаж “Хүний эрхэнд халдахаа боль” хэмээн шүүмжилсэн тухай “www.ibtimes.com” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн жил ижил хүйстнүүдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэх хуулинд гарын үсэг зурсан юм. Энэ онд ижил хүйстэн гэх шалтгаанаар 150 хүн бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлжээ.
Жамме 1996 оноос хойш төрийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2003, 2004 онд ижил хүйстнүүдийг эх орноо орхин гарахыг шаардаж байсан бол 2008 онд хуулиндаа өөрчлөлт оруулж 10-14 жилийн хорих ял оноохоор болсон юм. Мөн тэрбээр цагдаа, хүчнийхнийг ижил хүйстнүүдийг зодож, шийтгэхийг зөвшөөрсөн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ