Н.Лүндэндорж лекц уншина

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, философийн ухааны доктор(Ph.D), хууль зүйн шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор Н.Лүндэндорж "Шударга шүүхээр шүүлгэх эрх" сэдвээр лекц уншихаар болжээ.
Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум хамтран 3 дахь жилдээ хүний эрхийн цуврал лекц арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Тус арга хэмжээнд хүссэн хүн бүр оролцож, хэлэлцүүлж буй асуудалд санал бодлоо илэрхийлэх боломжтой бөгөөд энэ удаагийн зочин илтгэгчээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, философийн ухааны доктор(Ph.D), хууль зүйн шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор Н.Лүндэндоржийг оролцуулахаар болжээ.
Хэлэлцүүлэг энэ сарын 29-ний өдрийн 15 цагт Засгийн газрын XI байрны хурлын танхимд болох аж.
Хүний үндсэн эрх, түүний материаллаг болон процессын хэм хэмжээний агуулга, орчин үеийн хандлага, шударга шүүхээр шүүлгэх эрх ба хүний үндсэн эрх, шүүх шударга ёсны үйлчилгээг хэрэгжүүлэх эрх мэдэл болох нь, Монгол Улсад шүүн таслах байгууллагаас шүүх эрх мэдэлд шилжих процесс ба шүүхийн шинэтгэл, үр дүн, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, хамгаалах механизм, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр санал бодлоо солилцох юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ