”Бидний ертөнц” өдөрлөг болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "BLUE MOON" арт галерейгаас санаачлан "БИДНИЙ ЕРТӨНЦ" өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн хүрээнд 3-6 насны бяцхан авъяастнуудийнхаа дунд гар зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэнд 3-6 насны хүүхэд багачууд хамрагдах боломжтой юм байна.
Үзэсэлэнгийн бүтээлд тавигдах шаардлага нь бүтээл жааз болон өлгүүр тогтоогчтой байх гэнэ.
Бүтээлийг энэ сарын 27-29 хооронд Blue Moon арт галерейн байранд хүлээн авах бөгөөд хамгийн түрүүнд ирсэн эхний 100 бүтээлийг олны хүртээл болгох ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ