Москвагаас Казань хүрэхэд гурван цаг зарцуулна
2015-05-14

Хятадын төмөр зам холбоо “CHTI” ОХУ-ын нийслэл Москвагаас Бүгд Найрамдах Татарстаны Казань хот хүрэх хурдны галт тэрэгний зам барих 390 сая ам.долларын гэрээг байгуулж чадсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Энэхүү зам цааш Хятад улс руу хүрэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-ын удирдлагууд байгуулсан Торгоны зам төслийн нэг хэсэг хэмээн Хятадын Тээврийн сайд хэвлэлийнхэнд мэдэгджээ. Тэрбээр “Энэ төсөл ОХУ, Европын хоорондын харилцаа, худалдааг сэргээх боломжтой юм. Бид ОХУ-ын тусламжтай Европтой илүү нөхөрлөх боломж бүрдэж байна” гэж хэлжээ.

 

Хурдны зам ашиглалтад орсноор Москвагаас Казань хүрэхэд ойролцоогоор гурван цаг 30 минутыг зарцуулах гэнэ. Одоо Москвагаас тус улсад хүрэхийн тулд төмөр замаар явахад 14 цаг зарцуулж байгаа юм. Торгоны зам-Москвагаас Казань төсөл ирэх 2018 онд Сочи хотноо зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ийн өмнө ашиглалтад орохоор болжээ. Хурдны зам барих ажилд нийтдээ 21.4 тэрбум ам.доллар төсөвлөсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин