Засгийн газар хурдаараа ажиллаж байгаа
2015-05-14

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-нд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр Австрийн Засгийн газраас олгогдох хөнгөлөлттэй зээлийг ашиглахаар болжээ.

 

 “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хавдар судлалын үндэсний төвийн тоног, төхөөрөмжийг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлэх, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх, Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах зэрэг төслүүд хэрэгжүүлэх юм байна.  

 

Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10.1 дэх заалтад “Австрийн экспортын санхүүжилтийн системийн дэмжлэгтэйгээр олгогдсон албан ёсны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэсвгэр дээр ногдуулах Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөлөөгдөнө” гэж заасан байгаа бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлөх асуудал хэлэлцээрийн хүрээнд зохицуулагдаагүй байна.

 

Хуулийн төслаар Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслүүдийн хүрээнд импортоор нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээг гаалийн албан татвараас чөлөөлөх, хуулийг мөрдөж эхлэх хугацааг тус тус тусгасан байна.

 

Хуулийн төсөл батлагдсанаар Австрийн Засгийн газраас олгох 40.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн усан хангамж, эрүүл мэнд, нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбаруудад ашиглан, нийгэм, эдийн засагт бий болж болзошгүй аливаа сөрөг үр дагаврыг арилгах, үүсэн бий болох эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бүрдэх боломжийг бий болгох ажээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, Сангийн сайд хариулсан юм. Гишүүн З.Баянсэлэнгийн “2011 онд яригдсан асуудал яагаад одоо хэлэлцэгдэж байна вэ? Засгийн газар асуудлыг удаан шийдвэрлээд байна уу” гэсэн асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Энэ Засгийн газар байдаг хурдаараа ажиллаж байгаа. Яаж л хурдалж болохоор байна, тэр хурдаар нь байдгаараа л хурдалж байгаа” гэлээ.

 

 Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Luivarchguud Yaj hurdaaraa huvaaj idhuu Ard tumen 1 udur tserne shuu
2015-05-14