Үйлдвэрт гал гарч, 67 хүн амиа алджээ
2015-05-14

Филиппинийн нийслэл Манила хотноо байрлах гутлын үйлдвэрт өнөөдөр 13.00 цагийн үед гал гарсны улмаас 67 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь үйлдвэрийн ажилчид хэмээн албаныхан мэдээлсэн байна.

 

Гал гарах үед нийтдээ 350 хүн ажиллаж байсан бөгөөд 78 хүн түлэгджээ. Түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал муу, гурван хүн сэхээнд байгаа гэнэ. Гал гарсан шалтгааныг цахилгааны утаснаас болсон хэмээн таамаглаж байна. Үйлдвэр бүхэлдээ шатаж дахин ашиглах боломжгүй болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тус үйлдвэрт 2011, 2012 онуудад гал гарч 11 хүн амиа алдаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин