Улаанбурханы вакцинжуулалт маргааш эхэлнэ
2015-05-14

Одоогоор Монгол Улсад улаанбурханы 4510 тохиолдол бүртгэгдээд байна. Нийт өвчлөлийн 43.2 хувийг вакцины нас хүрээгүй 2 - 9 сартай хүүхэд эзэлж буй аж. Тиймээс хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалт хамруулах тушаалыг Эрүүл мэнд, спортын сайд гаргасан билээ. Нэмэлт дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд нээлтийн арга хэмжээ цагаас Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд болох аж. Арга хэмжээнд ЭМС-ын дэд сайд Д. Атармаа, ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү болон ДЭМБ, НҮБ-ын төлөөлөгчид оролцоно.


Дархлаажуулалт энэ сарын 25 хүртэл явагдах бөгөөд 6 сараас 5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулах юм.

Shuud.mn
Сонин хачин