Мьянмарын Гадаад хэргийн сайд ирэв
2015-05-14

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд У Вунна Маун Лвин манай улсад айлчлал хийхээр иржээ. Тэрбээр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар айлчилж буй аж.

 

Айлчлалын үеэр Мьянмарын Гадаад хэргийн сайд У Вунна Маун Лвин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар хоёр талын сонирхсон асуудал, тэр дундаа Мьянмарын Ерөнхийлөгчийн энэ онд Монгол Улсад хийх айлчлал, Монгол Улсын ардчилсан шилжилтийн туршлага, алдаа онооны талаар болон хоёр тал, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцох аж.

 

Энэхүү айлчлал нь Мьянмарын Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал бөгөөд энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Shuud.mn
Сонин хачин