Их дөрвөл гэрээгээ сунгалаа

Чарльз Баркли “INSIDE THE NBA” нэвтрүүлгийг орхиж магадгүй гэх яриа дуусгавар боллоо. Учир нь тус нэвтрүүлгийн дөрвөн хөтлөгч буюу Эрни Жонсон, Кенни Смит, Чарльз Баркли, Шакийл Онийл нар TNT сувагтай хамтран ажиллах гэрээгээ сунгажээ.
Чарльз Барклигийн TNT тэй байгуулсан гэрээ дуусахаар дахин сунгахгүй гэж байсан боловч дөрвөн хөтлөгч дөрвүүлээ олон жилийн гэрээг байгуулсан болохыг мэдээлсэн байна.
Тиймээс Эммигийн шагналт спортын хамгийн шилдэг нэвтрүүлэг цаашид ч олон жил дөрвөн хөтлөгчтэй хүрсэн хэвээр байх нь.
Баркли тус нэвтрүүлэгт 16 дахь жилдээ ажиллаж байгаа бол Кэнни Смит 18, Эрни Жонсон 26 жил хөтлөн явуулж байна. Харин 2011 оноос Шакийл Онийл тэдэнтэй нэгдсэн билээ.
Эх сурвалж: www.scoreport.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ