Топ модель Д.Пүрэвсүрэн иогоор хичээллэж эхэлжээ

Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг топ модель Д.Пүрэвсүрэн иогоор хичээллэж байна.
Тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр ч хүүхэд өлгийдөж, гэр бүлийн амьдралдаа багагүй хугацаанд анхаарал хандуулсан юм. Харин тун удахгүй нэгэн загварын шоунд оролцохоор бэлтгэлдээ оржээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар топ модель бүсгүй маань ирэх сард дотуур хувцасны загварын шоу зохион байгуулахаар болжээ. Уг шоунд өөрийгөө бэлтгэж, иогоор хичээллэж эхэлсэн байна.
Тэрбээр галбираа хадгалахын зэрэгцээ бие сэтгэлээ ч ариусгаж байгаа аж.
Мөн тэрбээр удахгүй олон улсын шилдэг моделиудтай хамт Монголын тайзнаа дотуур хувцастай алхана гэнэ шүү.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ