Улаанбурханы вакцинаас айх хэрэггүй
2015-05-15

Одоогоор Монгол Улсад улаанбурханы 5360 тохиолдол бүртгэгдээд байна. Нийт өвчлөлийн 43.2 хувийг вакцины нас хүрээгүй  2 - 9 сартай хүүхэд эзэлж буй аж. Тиймээс хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалт хамруулах тушаалыг Эрүүл мэнд, спортын сайд гаргасан. Энэ дагуу нэмэлт дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж байна. Энэ дархлаажуулалт 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулах юм.  

 

Нэмэлт дархлаажуулалтад заавал хамрагдах ёстой юу, вакцин хийлгэхэд ямар нэг хүндрэл үүсэх үү гэсэн асуултыг олон ээж асууж буй. Тиймээс бид энэ талаар ХӨСҮТ-ийн эмч Байгалиас тодрууллаа. Тэрбээр

 

-Улаанбурхан дэгдсэн учраас бүх хүүхдийг хамруулахыг зорьж байгаа. Товлолын вакцинд хамрагдсан байсан ч хийлгэх ёстой. Ямар ч вакцины дараа урвал хүндрэл илэрдэг. Тариулсны дараа хавдах, улайх, хүндүүрлэх шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ үүнээс айх хэрэггүй, вакциныг заавал хийлгэх ёстой. Улаанбурханы вакцин нь хавсарсан бус дан учраас тариулсны дараах хүндрэл бага байна.

 

-Товлолын вакциндаа саяхан хамрагдсан хүүхдүүд хийлгэх үү?

 

-Товлолын вакцинаа сарын өмнө хийлгэсэн бол нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой. Харин вакцинаа хийлгээд сар болоогүй байгаа бол хамрагдах шаардлагагүй.

 


Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25 хүртэл явагдах бөгөөд дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд вакциныг хийх юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Tenegt:
yooo ene dor jinhene teneg hun setgegdel bichsen bn shu joohon yum unshij sudlaach mal min cham shig yumnudas bolj uvchin degded bgashd
2015-05-15
Эрүүл мэндийн онлайн зөвлөх:
Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат. Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ 6. Өөрөө өөртөө иллэг, массаж хийж хурдан хугацаанд хуянгаа буулгана. Эрүүл мэндийн зөвлөх утас 94448
2015-05-15
shaagaad baigaarai ta nar:
er ni muu sanaatai baihad iluudehgui shuu bid iim ih baylagtai murtluu bugd elii balai humuus shdee vaktsin hiij bna aa geed yu ch hiichih yum bilee za jishee ni uul uurhai butehee boliloo odoo kazinoo baiguulj ulsaa hugjuulnee l geed bna ene bol ene ard tumniig yasan ch bolnoo l gesen ug shuu dee vaaktsin geed maanag bolgoh yum hiichuul yana
2015-05-15