Мьянмарын сайд Ерөнхийлөгчид бараалхана
2015-05-15

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин манай улсад айлчлал хийж байна. Тэрбээр сая Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзлаа. Мөн тэд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин үдээс хойш Ерөнхийлөгчид бараалхана.

 

Энэхүү айлчлал нь Мьянмарын Гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Мьянмарын Ерөнхийлөгчийн энэ онд Монгол Улсад хийх айлчлалын талаар ярилцах аж.

 

Түүний айлчлал энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Гэрэл зургийг MPA.MN

Shuud.mn
Сонин хачин