Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2015-05-15

УИХ-ы чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж байна. Тэрбээр Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа болон хэлэлцэх шатандаа яваа хуулийн төслүүдийн талаар мэдээллээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл өргөн бариад байгаа. Хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, татвар төлөгчидтэй холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд дээрх хуулийн төслийг өргөн барьсан  болно. Газар, оюуны өмч барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал болоод байна. Банк, банк бус санхүүгийн байгууллага үл хөдлөх эд хөрөнгө барьцаалдаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгөгүй иргэд банкинд барьцаалах зүйл байдаггүйгээс эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгөгүй байгаа зэргийг онцоллоо.

 

Ерөнхий сайд мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуултад хариулсан юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин