“Буянт-Ухаа-2″ долоодугаар сард ашиглалтанд орно
2015-05-15

700_bu2
 

Барилга угсралтын ажлын явцын талаар

 

        

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар 2014 оны 5 дугаар сарын 30-наас  “Буянт ухаа 2” хорооллын барилга угсралтын ажлыг “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”  эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  нийт  48 барилгаас 31 барилгын үндсэн бүтээцийн ажил дуусаад байна.

 

        

Тус хорооллын эхний ээлжинд ашиглалтад орох 22 орон сууцны  барилгын гадна засал 90 хувь, дотор засал 21 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд нийт барилга угсралтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

 

“Буянт ухаа2” хорооллын төлөвлөлт:


Эхний ээлжийн ашиглалтанд орох 22 орон сууцны барилга 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох бөгөөд хорооллын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 2 давхар 240 хүүхдийн цэцэрлэг 1 ширхэг, 7 давхар 400 автомашины нэгдсэн зогсоол, 22 барилгын 15 блок барилга нь зоорийн давхарт 90 автомашины зогсоолтой байна.

 

7_davkhar_garage

 

 

“Буянт ухаа 2” хорооллын орон сууцны өрөөний зохион байгуулалт, талбайн хэмжээ

 

        

Тус хорооллын орон  сууцны 1 дүгээр давхар нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  зориулсан гарцтай учир 2-9 даврхын өрөөний зохион байгуулалтын талбайн хэмжээнээс ялимгүй зөрүүтэй болно.

 

“Буянт ухаа 2” хорооллын орон сууцны өрөөний зохион байгуулалт, талбайн хэмжээ

 

 

1 дүгээр давхрын  өрөөний зохион байгуулалт, талбайн хэмжээ

 

2-9

 

2-оос 9 хүртэлх давхрын өрөөний зохион байгуулалт, талбай хэмжээ

 


1-davkhar

 

Shuud.mn
Сонин хачин