Замын нүд хуурсан засварыг дахиж хийлгэнэ
2015-05-15

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн сард “Хүний төлөө-Зөв тус” аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Аяны хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай замыг 2015.03.23-24-ний өдрүүдэд, Чингис-Чойбалсан, Чингис-Баруун-Урт чиглэлийн замыг 2015 оны 04.08-13-ны өдрүүдэд шалгасан юм. Шалгалтын дүнг газрын Даргын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцэн шийдвэр гаргалаа.

 

Өнгөрсөн онд дээрх чиглэлүүдийн замыг шинэчлэхдээ хүйтний улиралд гүйцэтгэснээс их хэмжээний эвдрэл гарсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Зарим замыг засч шинэчлэхдээ зураггүй гүйцэтгэдэг, гүйцэтгэгч болон зөвлөх компанийн туршлага, менежмент муу, зам засахад шаардлагатай материал, санхүүжилт тааруу байгаа нь илэрчээ. Засварыг чанартай хийдэггүйн улмаас их хэмжээний хөрөнгө гарын салаагаар урсаж байгаад МХЕГ-ын Даргын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандаж замын ажилд зарцуулсан хөрөнгө, гүйцэтгэлийг хянаж үзэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байв. 

 

Өөрсдийнх нь буруугаас болж зам эвдэрсэн гэдгээ аж ахуйн нэгжүүд хүлээн зөвшөөрсөн ч захиалагч талын санхүүжилт оройтсон нь ажил удаашрахад хүргэсэн гэсэн тайлбар хийж байлаа. Тухайн замын чанар, баталгаат хугацаа гурван жил бөгөөд энэ хугацаанд эвдрэл гарвал өөрсдөө хөрөнгөө гаргаж засах ёстой. Энэ дагуу энэ хавар замаа дахин засна гэдгээ аж ахуйн нэгжүүд амаллаа.

 

Цаашид замын засвар, арчлалт хийх хугацааг төлөвлөж урьдчилан хийсэн зураг төсөв, судалгаа шинжилгээнд тулгуурлан санхүүжилтийг нь төсөвт тусгаж байх, гарсан зөрчил, дутагдлыг арилгахад шаардагдах хөрөнгийг захиалагч, санхүүжүүлэгч тал шийдвэрлэх, улсын байцаагчийн албан даалгаврыг биелүүлээгүй бол аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах, дахин сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх, улсад учруулсан хохирлыг буцаан төлүүлэх нь зүйтэй гэж МХЕГ үзэж байна.

 

Иймээс Зам, тээврийн яам, Зам, тээвэр хөгжлийн төв болон “Ар Си Эс Си”, “Эм Ай Эл”, “Мөнхөд ашдын зам”, “Дархан Азза”, “Баянчандмань Азза”, “Чайна гео инженеринг”, “Насны зам”, Хансуун зам”, “Гашууны гол”, “ЗЗБ”, “Түм арвижих”, “Арж капитал”, “Замч ирээдүй” компанид улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага хүргүүлэхээр тогтлоо.  

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Odoo Narnii zamiig daxin neg xuchix bolson bainaa yalanguya Narantuuliin uulzvar Zamiin Tsagdaagiin zuun taliin guur Buyan company ruu orox uulzvar donsolgootoi bolchixson. Mon Zuun 4 zamaas Narantuul orox xoinoos uragshaa yavsan zamuudiig daxin xuchilt xiichixmeer baina zaaval tanagt nx tultal muutgaj zasaxaa bolij baga deer nx baga xorongoor zaschixval yasiin xotiin darga Bat-Uulee
2015-05-17
Зочин:
odoo tsag dulaaxan baixad nx xurdan xiilgex shaardlaga taviach xiixgui bol ondor torguuli onooj ezdiig barivchlan saatuulax xeregtei xunii xaraal idsen ajil xiixee bolitsgoogoochee xojim ajil uilst chinx noloolno shuu dee mongolchuudaa
2015-05-17
Иргэн:
Эх орондоо юм хийвэл чанартай өнгөтэй өөдтэй л юм хийцгэе Дараа нь би хийсэн юм орлцсон юм гэж бодоход сайхан ш дээ
2015-05-16
Иргэн:
Тэнгэрлэг эх орон минь тандаа би мөргөтүй Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмүй Амьд яваа минь таны эвээл гэмүй Авгуа их тандаа би өдөр бүр мөргөмүй Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очмуй Аньсан нүдэндээ ч би таныгаа олж хармуй Сайн үйл бүхнийг таныхаа төлөө хиймүй Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмүй
2015-05-16
Иргэн:
Баян Монгол хороололын өмнөх зам бол замын анхан шатны ч мэдлэггүй голын хайрга дэвсэж байгаад 5 см өнгөлөн далдлалт хийсэн зам байна. МАХН-ын үед ч зам хийх гэж алсан даа алсан
2015-05-16
Иргэн:
Муу хэлээд байдаг Хятадад замын компани 5 жилийн баталгаа хийсэн замдаа өгдөг юм байна. Тэнэг хүн ч хийсэн замаа ахин хийхгүйн тулд зам нь ч чанартай болдог юм байна. Япон хүн харсанаа яаж муу хийхээр ийм хийдэг байна гэж гайхсан байна. Эко -гийн байранд амьдардаг нэгэн Франц найздаа Манай байх 2 жилийн өмнө энэ байранд орсон гэсэн чинь нүд нь орой дээрээ гарч Би 50 жилийн өмнөх байр гэж бодсон гэж хэлсэн гэнэ
2015-05-16
Зочин:
Нүд хуурсан зам засварын ажлыг дахиж хийлгэнэ. гэж бичиж болох уу. ИХ мэдэгч ээ.
2015-05-15