Гамшгаас хамгаалах сургуулилт болов
2015-05-15

Баянгол дүүрэг "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль"-ийг энэ сарын 13,14-ны өдрүүдэд зохион байгуулсан байна. Улаанбаатар паласын гадна талбай 07 цагт жагсаалын жигдрэлтийн суруулилтаар эхэлж тус дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй долоон гамшигийн үед тохируулан шийдвэр гаргах ажиллагаа явуулсан байна.

 

Тус дүүргийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, штаб, мэргэжлийн ангиудын жагсаалын жигдрэлтийн сургуулийг 46 нэгжийн 36 техник хэрэгсэл, 1267 хүнийг хамруулан зохион байгуулж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажиллажээ.

 

Газар хөдлөлт, объектын гал түймэр, хүний гоц халдварт өвчин, үерийн аюулт үзэгдлийн үед авах арга хэмжээ, хор уршгийг нь арилгах, яаралтай  нүүлгэн шилжүүлэх ажиллагааны дадлага сургуулийг дүүргийн 28 дугаар бүрэн дунд сургууль, Эрүүл мэндийн төв,  Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг, RAMADA зочид буудлуудад тус тус зохион байгуулсан байна.

 

Энэ үеэр гамшгийн хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхан шатны тусламж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх, хэв журам сахиулах, замын хөдөлгөөнийг зохицуулах, орон байр, дулаан хувцас, халуун хоол, цэвэр усаар хангах, эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг хийсэн байна.

 

 Энэхүү арга хэмжээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, Улсын чанартай эмнэлэг, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцсон бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газраас томилогдон ирсэн ажлын хэсгээс 91,7 хувь буюу дүүрэн хангалттай  үнэлгээ өгсөн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин