Японы волейболчид түрүүллээ

Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд болж энэ мөчид өндөрлөж байна.
Тэмцээнд Япон улсын баг тамирчид түрүүлж, Тайванийн баг дэд байр эзэллээ. Харин БНСУ-ын тамирчид хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг тамирчид IV байрт шалгарав.
Энэ удаагийн тэмцээнд Азийн зүүн бүсэд харьяалагддаг найман орны волейболчид өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаа сорилоо.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ