Амралтаа Хүй долоон худагт өнгөрүүлээрэй
2015-05-16

“Эрүүл иргэн – Эко хөгжил II” аялал, амралт, зугаалгын хөтөлбөрийн нээлт Хүй долоон худагт нээлтээ хийлээ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран хоёр дахь жилдээ уг арга хэмжээг зохион байгуулж байна. 

 

Хөтөлбөрийн хүрээнд Хүй долоон худагт  X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомны мини парк, ролк түрээсийн үйлчилгээ, дугуйн түрээсийн цэг, морин аяллын цэг, халуун хоол, цай, хүнсний бүтээгдэхүүн худалдаалах цэгээр үйлчлүүлэх боложтой.

 

Нийслэлийн иргэдийг хөтөлбөрт идэвхитэй оролцуулах үүднээс 7 хоног бүрийн Бямба, Ням гарагийн 11.00, 13.00 цагаас Улаанбаатар хотоос Хүй 7 худаг хүртэл нийтийн тээвэр явуулах бөгөөд Ялалтын талбайгаас - Саппорогийн автобусны буудал – 5 шарын автобусны буудал – Хүй долоон худаг гэсэн маршрутаар явна. Харин Хүй долоон худгаас – 5 шарын автобусны буудал – Саппоро автобусны буудал – Ялалтын талбай гэсэн маршрутаас 17, 18:30 цагуудад буцаж ирэх юм.

 

Хөтөлбөр энэ оны 9 дүгээр сарын 19 хүртэл үргэлжилнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нээлт нээлтээ хийлээ. Бичих гэж алах юм аа!
2015-05-17