Машины цонх хагалж хулгай хийдэг хүүг барьжээ

13 настай хүүхэд мөнгө олох зорилгоор бусдын автомашины цонхыг хагалж хулгай хийдэг байжээ.
Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Э.Г нь энэ сарын 12-13-нд шилжих шөнө БГД-ын 20 хороо Өнөр хорооллын гаднаас 5 автомашины цонхыг хагалан хулгай хийж байгаад баригджээ.
Гэмт этгээдийг БГД дэх цагдаагийн II хэлтсийн Бугат-116 чиглэлийн ахлах ахлагч Н.Наранхүү Х.Балдандорж нар барьжг хэргийг шалгаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ