20 мянган төгрөгийн хураамжийг хүчингүй болгожээ
2015-05-16

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Барилгын хөгжлийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын чиг үүргийг судлан үзэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний ил тод, нээлттэй байдалтай танилцах зорилгоор тус төвд ажиллажээ. Ингэхдээ тусгай зөвшөөрлийн баримт бичгийг хүлээн авч, хянахдаа иргэдээс 20 мянган төгрөгийн хураамж авч буйг үндэслэлгүй гэж үзэн, шийдвэрийг хүчингүй болгуулахаар АТГ-аас албан бичиг хүргүүлсэн байна. 

 

Энэ дагуу Барилгын хөгжлийн төвийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/128 дугаар тушаалаар  уг тарифийг хүчингүй болгожээ.

 

Shuud.mn
Сонин хачин