Ким Чен Ун сайдаа цаазлаагүй
2015-05-17

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалахын сайд Хен Ён Чолийг олны өмнө цаазалсан хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Хэсэг хугацаанд чимээгүй байсан сайд өчигдөр Хойд Солонгосын  төв телевизээр гарсан тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Мөн Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг олон улсаар цацагдаж буй мэдээллийг эрс үгүйсгэсэн байна.

 

 Сайд төв телевизээр дамжуулан үг хэлээгүй ч Удирдагч Ким Ир Сений нэрэмжиж 117 ангид зочилж, цэргүүдтэй уулзжээ. Энэхүү мэдээллээс үндэслэн сайдыг амьд байх магадлалтай хэмээн “CNN” агентлаг мэдээлсэн аж.  Удирдагч Ким Чен Ун энэ онд 15 албан тушаалтныг өөрөөс нь урвасан хэмээн буруутгаж, цаазаар авах ялаар шийтгэсэн хэмээн Хойд Солонгосоос зугтсан Пак гэгч ярьсан билээ. Цаазаар авахуулах ял сонссон хүмүүсийн дунд сайд Хен Ён Чол багтсан бөгөөд түүнийг өнгөрсөн сарын 30-ны өдөр Пхеньяны төв тайлбад их буугаар галлаж, аминд нь хүрсэн хэмээн Өмнөд Солонгосын тагнуулууд Сөүлийн удирдлагуудад мэдэгдсэн билээ.

 

Хен Ён Чол өнгөрсөн оны зургадугаар ард Ардын зэвсэгт хүчнийг удирдах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
NИх буугаар аан.Хихи
2015-05-18
sanaa:
hudlaal bicheed baidag yum bishuu hog
2015-05-17