Нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол байгуулна
2015-05-17

НИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ыг баталжээ.

 

Журмыг хэрэгжүүлэхдээ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Байршил тогтоох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоог гаргах, иргэдэд танилцуулан санал авах юм. Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосноор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгажсан, шугам шүлжээ бүхий газарт нийт 10200 ширхэг авто гарааш 55,26 га газрыг хамарч байна.

 

Үүнээс зөвшөөрөлтэй  1030, зөвшөөрөлгүй  9170 байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин