Монгол байгалийн болон оюун санааны их баялагтай
2015-05-17

УИХ-ын хүндэтгэлийн чуулган өнөөдөр хуралдлаа. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцов. УИХ-ын дарга хүндэтгэлийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди хүндэтгэлийн хуралдаанд оролцож байна. Таныг Монгол Улсад тавтай морилохыг урья” гэсэн юм. Хуралдаанд Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди үг хэллээ. Тэрбээр:

 

-Халуун дулаанаар хүлээн авч байгаад тань талархаж байна. 1.25 тэрбум анд нөхдийн тань мэндчилгээг хүргэхээр ирлээ. Оюун санааны хөрш байхаар илүү хүний харилцааны хооронд харилцаж ирлээ.

 

Би нийт улс үндэстнийхээ өмнөөс Монгол анд нөхдөө гүнээ хүндэтгэж байгаагаа илэрхийлье. Бидний оюун санааны хэлхээ холбоонд хязгаар гэж байхгүй. 20 мянган жилийн тэртээгээс бурхан багшийн сургаалийг тээн ирж байсан. Монголоос олон хүн Энэтхэг суралцахаар очиж байсан. Монголчууд Ази, Европ тивийг холбож байсан. Монголчуудын эрэлхэг зориг хүн төрөлхтөний түүхэнд мөнхрөн үлджээ. Энэтхэг соёл Монгол газарт ул мөрөө үлдээж байна. Зүрх сэтгэл, оюун санааны харьцаа орон зайн саадыг давж, хэдэн зуун жилээр дэмжин хөгжиж байгаа.

 

Монгол дахь иогийн түгээн дэлгэрэлт нь бидний оюун санаа хэвээр болохыг харуулж байна. Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд бид дэмжиж байлаа. Оюун санааны харьцаа идэвхитэй байсан ч бид эдийн засгийн хувьд идэвхтэй байсангүй. Энэтхэг улс хүн төрөлхтөний хамгийн том ардчилсан сонгуульд идэвхтэй оролцсоор ирсэн. Амлалтаа биелүүлэхийн тулд бид хурдтай, зорилттой ажиллаж байна. Жил хүрэхгүйн хугацаанд манай эдийн засаг 7 хувьд хүрлээ. Дэлхийн эдийн засаг сул байгаа үед манай эдийн засаг өсөлттэй, шинэ эрч хүч болж чадах гялалзах од нь Энэтхэг гэж дэлхийн улс орнууд нэгэн дуугаар хэлж байна. Манай үндэстний нэгдмэл байдал, нэгдмэл зорилго бидэнд итгэл үнэмшил төрүүлж байна. Энэтхэгийн залуус бидний ирээдүй, итгэлийг өвөрлөж,  мөрөөдөлдөө хүрэх хүсэл тэмүүлэлтэй байна. Энэ бол дэлхий нэгэн гэр бүл гэсэн бидний төрөлхийн чанар. Энэтхэгийн эдийн засаг дэлхийд, Монголд ч ач тусаа өгнө. Монгол орны эрдэнэсийн нөөц баялаг эдийн засгийн хөдөлгөгч хүч юм. Монголчуудын эрх чөлөөг газарзүйн байрлалаар нь хязгаарлаж болохгүй. Бид цахим ертөнц дэх эдийн засгийн баялгаа өрнүүлнэ.

 

Монгол Улсад байгалийн болон оюун санааны баялаг их байна. Бидний хамтын хүсэл зорилго нэгдэнэ гэж итгэж байна. Хамгийн том баялаг бол хүний нөөц боломж юм. Энэ нь тухайн үндэстний сонголтыг бий болгодог.

 

Өнөөдөр Технологийн шинэ байгууллага байгуулах шавыг тавина. 150-200 монгол залуусыг Энэтхэг-Монголын хамтарсан сургуульд суралцуулна.

 

Энхийн зорилгоор цөмийн салбарт хамтын ажиллагааг эхлүүлнэ. 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын хүний нөөцийг бэхжүүлэхэд олгох болсноо Ерөнхий сайдад уламжилсан. Монгол хүний ур чадварт эргэлзэхгүй байна. Хил хамгаалал, кибер аюулгүйн чиглэлд хамтарч ажиллахаар тохирлоо. Энэ нь Ази Номхон далайн бүс нутагт энх тайвныг бэхжүүлнэ.

 

Бурхан буддагийн үр сад бид нэгэн үе Ази тивийг энх тайвнаар холбож байсан. Номхон далайн эргээс Энэтхэг, Зүүн Азийн далайн эргээс Гимлайн хүртэл хаа ч явсан будда бурханы сүм хийд их тархжээ. Бурхан багшийн сургааль зөвхөн хувь хүний аз жаргалд хүрэх төдийгүй улс орны хөгжилд хүрэх замыг заасан байдаг.

 

Бурхан буддагийн сургааль нь ардчиллын зарчимд биеллээ олдог. Харилцан ойлголцох, хамтдаа оршин тогтнох явцыг тодорхойлдог.

 

Өргөн уудам Ази тивд буддизм болоод ардчилал, энх тайвныг бий болгох арга замыг хамтдаа бий болголоо. Нэгэн үе ийм хэмжээний өөрчлөлт манай тивээс өөр тивд болж байсангүй. Энэ нь бидний хүсч, зорьж, дэлхийг эзлэх бидний бэлгэдэл болно. Та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе гэсэн юм.

 

Мөн тэрбээр “Би танай чуулганы танхимд орж ирээд бидний холбоог нэгтгэсэн сүлдийг олж харлаа. Манай намын сүлдэнд бадамлянхуа цэцэг байдаг. Танай Төрийн сүлдэн дээр бадамлянхуа цэцэг байдаг юм байна” хэмээлээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд “Хүндэтгэлийн хуралдаанд оролцож үг хэлсэн Энэтхэг Ерөнхий сайд Н.Моди танд баярлалаа. Таны манай улсад хийсэн айлчлалаар Монгол-Энэтхэг хоёр улсын харилцаа Стратегийн түншлэл тогтоох болсонд  баяртай байна. Ноён Ерөнхий сайд таныг Монгол оронд тавтай морилохыг урьж байна” гэлээ.

Ийнхүү УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин