Энэтхэг нэг тэрбум ам.долларын зээл олгоно

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди нар хэлэлцээр хийж, хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурав. Хоёр улсын Ерөнхий сайд Монгол Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл зурлаа.
Ингэснээр хоёр улсын хоорондын иж бүрэн түншлэлийг дээшлүүлж, Стратегийн түвшинд хамтран ажиллах, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах, төр хувийн хэвшлийн зарчмаар хамтран ажиллаж хөрөнгө оруулахаар болсон байна. Айлчлалын хүрээнд Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож болжээ. Уг зээлийг дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулах юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ