Мурсид цаазын ял оноожээ
2015-05-18

Египетийн шүүх Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси болон “Лалын ахан дүүс” хөдөлгөөний 115 хүнийг цаазаар авах ялаар шийтгэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Мурси болон түүний дэмжигчид өмнөх Ерөнхийлөгч Хосни Мубаракийг суудлаас буулгасан 2011 оны Арабын хувьсгалын хувьсгалын үеэр 1000 гаруй хоригдол суллаж, энгийн иргэдэд шууд заналхийлсэн хэрэгт буруутгасан байна.  Цаазын ял сонссон эрхмүүдийн дунд “Лалын ахан дүүс” хөдөлгөөний тэргүүн Мухаммед Бадей, шашны тэргүүн Хайрат аль-Шатер байгаа хэмээн “www.aljazeera.com” мэдээлэв.

 

Шүүх хурлын үеэр Мурси “Намайг Египетийн ард түмэн суллах болно” гэж хэлжээ. Энэ сарын эхээр болсон шүүх хурлын үеэр Мурсиг Каир хотноо болсон эсэргүүцлийн жагсаал хүчээр дарах тушаал өгч, улмаар 25 хүний аминд хүрсэн хэргээр 20 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Ерөнхийлөгчийн ээлжит шүүх хурал ирэх зургаадугаар сарын 2-нд болно. Тэрбээр 2013 оны долоодугаар сард төрийн эргэлтээр суудлаасаа буусан бөгөөд энэхүү үйл явдлын дараа армийнхан Засгийн эрхийг авч, генерал Абдуль Фаттах аль Сиси өөрийгөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин