Техаст есөн хүн амиа алджээ
2015-05-18

АНУ-ын Техас мужийн “Twin Peaks” гэх зоогийн газарт буудалцаан болсны улмаас есөн хүн амиа алдаж, 18 хүн шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус зоогийн газарт байкерууд “breastaurant” гэх арга хэмжээг зохион байгуулж байжээ.

 

Байкерууд зоогийн газраар үйлчлүүлэхийг хүссэн өрсөлдөгч байкеруудтай зодолдож, улмаар галт зэвсэг ашигласан байна. Зодооны улмаас зоогийн газрын бүх эд хогшил эвдэрчээ. Буудалцааны үеэр найман хүн амиа алдаж, нэг хүн эмнэлэгт амьсгал хураасан байна.

 

Зоогийн газраар үйлчлүүлж байсан гэрч “Байкерууд яг л дайнд оролцож байгаа мэт харагдсан. Тэд ямар ч айдас, түгшүүргүй нэг нэгэн рүүгээ буудаж байсан. Үнэхээр аймаар” гэж ярьжээ.

 

Цагдаагийнхан дуудлагын дагуу зоогийн газарт ирж, буудалцааныг зогсоож, эмх замбараагүй байдал үүсгэсэн байкеруудыг баривчилсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Yun emh zambaraagui baidal gej ! Dain baildaan , alaltsaan bolj baihad ! Iimerhuu emh zambaraagui ! Baidal ih l honoo,tei ed bna daa !
2015-05-18
Зочин:
4Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-18
Зочин:
4Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-18