ЗАХИДАЛ №5
2015-05-18

-Циркийн тоглолт дээр тантай нэг таарах юмсан...-

 

Хүмүүс хэтэрхий сайн мэддэг хүнд захидал бичих хэцүү юм. Бүх юм нь олны өмнө ил байдаг. Дээр нь хэвлэлийнхэн байнга өсгийлдчихдөг болохоор үл таних хүнээс ил захидал, илгээмж авах хэцүү л байдаг байх.

 

Эрхэм аварга таны хувийн амьдралд энэ захидал хамаарахгүй юм. Арлын орны хүчтэнүүдийг сөхрүүлж явсан алдар сууг тань хүн бүр мэдэх болохоор энд хошуу дэвсэн магтах ч цагийн гарз. УИХ-ын гишүүн асны хүүг нам цохиж унагасан, наадмын талбайд “морь харсан”, дэлгүүр түйвээсэн, япон рок одын хамрыг “чихсэн” гээд хэвлэлээр хөвөрч байсан таагүй мэдээг энд түүхгүй.

 

Өөртөө бизнестэй бас ч үгүй Монголын Чөлөөт бөхийн холбоо гэсэн том байгууллагыг тэргүүлж сонгуульт үүрэг хүлээсэн хүний чинь хувьд захидал хаяглаж байна. Цэнхэр дээвэрт циркээс Монголын Чөлөөт бөхийн холбоо хүртэлх зайнд л танд жирийн иргэний хувиар үг дайж ээлжит захидлыг өөрт тань хаяглаж байна.

 

Та монгол улсын цорын ганц циркийг хувьчилж авсан хүн. Циркийн сайн, мууг жирийн иргэд үзэгчид нь үнэлэх бол сайн гэж хэлэхэд хэцүү л байх юм. Киноны эсвэл циркийн тоглолтын зар сурталчилгааны аль нь олон харагддаг вэ гэсэн наад захын дүр зургийг буулгахад нэг хариулт гарна. Цирк маань яагаад цирк шиг ажиллахгүй байна. Сурагчдын амралтаар, жуулчдын оргил энэ цагаар цирк яагаад хаалттай байгаад байдаг юм бэ. Цирк дотор цирк нь байна уу гэж л асуумаар болох юм. Хоёр жилийн өмнө “бид 2013 онд гэхэд л 82 удаа дотооддоо тоглосон, гадаадад 200 гаруй тоглолт хийсэн” гэж танай циркийн найруулагч нь хэлж байсан санагдана. Би л хувьдаа гэр бүлээрээ амралтын өдрүүдэд юу үзэх вэ гэсэн сонголт хийхэд хэн нэг мань “цирк үзье” гээд тоглолтын товтой зарын хуудас харуулахгүй л юм. Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн намар билүү дээ хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлдэх үеэр циркийнхээ дотор үүдний хэсэгт орж зутруухан хэсэг алхаж үзсэн санагдана.

 

Бидний багад өвлийнхөө амралтаар заавал очдог үзвэрийн нэг нь бөмбөгөр оройт цирк байлаа. Хүүхэд л хойно алиалагчийг харж сайн инээж авах гэж эхлэх цагаас нь эртлэн очдог байсансан.

 

 

Ямар ч нийгэмд хүмүүс баярлаж, хөөрч хөгжилтэй дуу хууртай байх нь тэдний мөнхийн тэмүүлэл. Нийгэмд харанхуй хар мэдээ давамгайлсан энэ цаг үед тэдний сэтгэлийг сэргээж урмыг нэмэх орон зайг хошин шогийнхон дангаар дүүргэж чадахгүй ш дээ. Үл мартагдах гайхам тоглолт үзүүлбэрээр дуу алдуулж, авьяаслаг мэдрэмжтэй жүжиглэлтээрээ заал дүүрэн инээд цалгиаж байдаг тэр халуун уур амьсгалд одоо өөрийн үр хүүхдээ тэврээд инээж суухсан гэж хүсдэг олон хүний л нэг нь би. Ардын жүжигчин Алиа Данзан, УГЖ Содном гуай нарын араас гарч ирсэн Латиф, халзан Цээеэ, тогдгор Галсантогтох, Бадрал, МУГЖ Д.Батсүх зэрэг үе үедээ сэтгэлд хоногшсон алиалагчдын минь залгамж халаа ч тасарч байх шиг.

 

Энэ бүхнийг их аварга тантай хуваалцах учрыг ойлгож байгаа гэж найдаж байна. Та урлагийн хүн биш. Циркийн найруулагч биш болохоор энэ бүхэн танаас хол асуудал гэж санагдаж магадгүй. Гэхдээ циркийн алтан манеж одоо таны л гарт байгаа. Энэ байгууллагыг өнгөтэй өөдтэй, залгамж чанартай, залуу халаатай байлгаж санхүүг нь шийдэж, урлагийн менежмент маркетингийн чадалтай багийг мөнгөөр зодоод дэргэдээ байлгаж чадах л хүн гэж таныг хардаг. 

 

Нэгэн цагт биднийг хүүхэд байхад манай циркчид дэлхийд эхний 3-т жагсч ирсэн. 90-ээд оны шилжилтээр циркийн олон сайн жүжигчин, багш нар гадаад талдаа гарч авьяас болоод хөдөлмөрөөрөө мөнгө олсон гэдэг. Өөр сонголт, амьдрах арга тэдэнд байгаагүй байх. Одоо тэдний залгамж халаа юу болж байна.

 

 

Саяхан та хүүхдүүдэд зориулж эмнэлэг барьж өгөх болсноо зарласан. Сайхан санаачилга. Харин хажууд чинь хуучин цирк гэх цорын ганц циркийн хүүхдүүдийг бэлддэг байр нь халаалтгүй. “Үйл ажиллагааг зогсоо” гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэй. Хуучин ССАЖЯ-наас түүх соёлын дурсгалд хамааруулж  байрыг нь хураана, “Дашчойлин хийдэд өг” гэсэн албан мэдэгдэл тэвэрчихсэн давхар давхар шантаажтай байж байгаа дуулддаг. Мөнгө төгрөг чинь үнэхээр өөр олон зүйлд зориулах бололцоотой байдаг юм бол тэр хуучин циркийн байрыг нь нэг тордоод өгчихвөл их л тустай ажил болох байх гэж бодож байна. Байрны том өрөөг нь авчихаад гал тогоог нь хэрэггүй гээд үлдээж болохгүй биз дээ.

 

Шинэ мянган тосож Монголынхоо цирктэй нэр холбогдсон хүний хувьд үнэхээр галыг нь унтраалгүй авч явах чин сэтгэл өвөрлөж байгаа бол тэр циркийн сургуулийн царай муутай байрыг нэг тийш шийдэж өөд нь татахад та л оролцох учиртай. Нэг боломжиндоо хийнэ дээ гэж бодож л явдаг байлгүй.

 

“Монгол тул­гатны 100 эрхэм” нэвт­рүүлэгт оролцохдоо “Сэт­гүүл­чид арай л дэндүү боор­лоод байна. Худал, үнэн мэдээллийг шүүрч аван муу­лаад байна. Би хэ­нийг ч зодож цохиогүй, аар­­хаа­гүй байхад...” гэж цур­хир­тал уйлахыг чинь харж таны тухай миний төсөөлөл дүгнэлт өөр болж байсан шүү. Нуулгүй хэлэхэд, урьд нь энд тэнд харагдах таагүй мэдээнээс таныг ер нь дээрэлхүү нэр хүнд, бяр тэнхээндээ омогшсон хүн юм гэж дүгнэдэг байлаа.

 

Одоо бид хуучин шигээ сайхан үзүүлбэртэй циркээ үзье гэж танд хандаж бөөнөөрөө уйлах нь хаашаа юм. Гэхдээ цирк дотроо тааваараа орж хүүгээ тэврээд хамтдаа хагартлаа инээж цадталаа “гөхийдмөөр л” байна. Бид хүүхэд байхад тоглолтын дундуур аав ээжийн өгсөн нэг хоёр төгрөгөөр гөөхий “улаан ус” авч уудаг маань үнэхээр сайхан дурсамж болж үлдсэн юм. Одоогийн хүүхдүүдийн кино үзэхдээ иддэг “Поп корн Кола ундааны сет” юм даа.

 

2001 оноос төрийн санхүүжилт ч байхгүй, өөрсдийн орлого ч гэж байхгүй зогсонги байдалтай болсон цирк 2006 он хүртэл эзэнгүй байсаар 2007 онд таны АСА групп албан ёсоор хувьчилж авсан гэж сонин хэвлэлд бичжээ. Танд очоод найман жил лавтай өнгөрсөн юм байна. Арваад  жил эзэнгүйдэж хаягдсан байгууллагыг долоон жилд босгох амаргүй. Хөрөнгө мөнгө их хаясан байх. Гэхдээ цирк бол музейг бодвол хүн олныг нь татаж болохоор хар ухаанаар харахад л босоод ирэхээр л санагддаг юм. Гаднаас нь харах амархан л байх. Гэхдээ яагаад үгүй гэж. Цирк бол зүгээр нэг жил бүр нэгээр нэмэгдэх кино театр биш. Манайдаа цорын ганц алтан манеж. Хөгжөөд өргөжөөд л байхаар бие даасан ямар ч насныхан татагдахаар өвөрмөц орчин, амьд урлагийн цогц гэж би боддог.

 

Цирк гэдэг бөмбөгөр оройтын галыг нь асааж өдий зэрэгтээ яваад нь аварга танд илгээх талархал байгаа ч циркийг циркээр нь үзэж, алтан манежинд нь алга ташилт, амьд цэцэг шидэх гэсэн үзэгчдийн хүсэл нөгөө талд нь гээгдээд байгаа гомдол байгааг энэ захидлаараа хэлэхийг хүслээ.

 

ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда гэж хүн таны толгойлж байгаа МЧБХ-ныхонд амжилт хүсч таныг их үнэлж магтсаныг би нэг уншиж байсан санагдана. “Их аварга Асашёрюү сумогоор дамжуулан Монгол орныхоо нэрийг дэлхий дахинд гаргасан. Одоо их аварга Асашёрюүг танихгүй хүндэлдэггүй япон хүн байдаггүй. Үүнтэй адил чөлөөт бөхгүйгээр монголын тамирчдыг, олимп, дэлхийн медальтнуудыг төсөөлөх аргагүй юм” гэж онцлон хэлсэн юм билээ.

 

Одоо “Дэлхийн циркийн холбоо” гэж байдаг бол тэрнийх нь даргад дээрх шигээ магтуулахаар энэ циркээ нэг гоё ажиллууллаач. Монголын циркгүйгээр дэлхийн циркийг төсөөлөхгүй байсан үе бас байсан л юм билээ.

 

Дөрвөн талын хаалга нь цэлийтэл нээгдээд л хүүхэд багачууд баясан гүйлдэж, тайзны дээд хэсэгт хөгжимчид хөгөө нийлүүлээд “Ж”, “К” гээд л холын булангийн хаалга руу дөхөхөөр циркийн жүжигчин амьтад архиралдах хүрхрэх чимээ сонсогдоод л хамба хилэн хөшиг цэлсхийтэл нээгдэн манежнаа жүжигчид үсрэн гарч ирж, циркийн бөмбөгөр оройд гэрэлийн гайхамшиг сүлэлдээд л... Мэдээж тэгээд алиалагч ах гараад ирнэ... бөөн инээд. Энэ уур амьсгалыг бий болгоход тийм хэцүү байсан цаг ард үлдсэн гэж би хувьдаа боддог. Та ч бизнестээ жигдэрч жирийн бид ч бага багаар өндийж мөнгө хөөж биш инээд баясал хурааж амьдрах өөр хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй болсон. Нийтээрээ их баян биш ч гэсэн танай сайхан тоглолтыг гэр бүлээрээ үзэхэд гар татахгүй мөнгө гаргачихаар болсон л гэж бодож байна.

 

Та ямар улстөрч биш. Олон нийтээс оноо авах ажил хөөж мөнгө хаяад явах хүн биш дээ. Циркийнхээ алтан манежийг байнгын сайхан тоглолттой байлгах гэж зүтгээч. Тамирчид маань хилээс буцаж таны хувьд таагүй уур амьсгалтай байгаа өдрүүдэд давхар асуудал хөндсөн бол уучлаарай. Байгууллага толгойлж шийдвэр гаргах эрх мэдэл нэр хүнд үүрсэн бол аливаа болохгүйд хариуцлага нэхэгдэж хатуу үг сонсох болдгийг мэдэхээр болсон хүний нэг нь таныг гэж бодож байна.

 

Тэр чөлөөт бөхийн холбооны даргаа хэл амтай юм бол өгчихсөн ч яахав дээ. Чадна гээд байгаа нэг нь аваад л явна биз. Харин циркээ л хэзээ ч бүү хаяарай.

 

Тэгж байгаад энэ зундаа багтаж танай циркийн манежнаа манай жүжигчид тоглох гал гарсан шинэ тоглолт дээр нэг тааралдъя, аваргаа.

 

АСА-Циркийн эзэн их аварга Д.Дагвадоржид шууд хаяглаж захидал буулгасан

 

ШУДАРГА ШУУДАНЧ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Doli usersen gomo hulgaich ve. Kommunismiin negnee matdag hulgaich narin neg biz
2015-05-19
uws hun:
yasan gomo muugii chamaig heden udaa huchendsen be landagd ih zoduulj yawsanuu
2015-05-19
Зочин:
Циркэд гал гарахын бол амьдаараа хуйхлагдах юм билээ.хуучны цэлгэр орон зай байхгүй нарийхан коридороор шахцалдсаар байгаад гарч чадахгүй нүүрс болохийн байна лээ.Тэр байшингийн стандартад хяналт тавидаг газар байна уу?
2015-05-18
зочин:
Их аварга гэх ээ больмоор юм. Ямар монголын их аварга биш. Ариунаа бас элч дуучин гэдэг гуншингаа больмоор юм. Ямар элч биш. Ер нь байсан ч юм уу.
2015-05-18
gomo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай.ӨӨр нэг зүйл бол Мөнхөөг архаг тэмбүүтэй гэж ярьдаг юм байна лээ Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
2015-05-18
gomo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай.ӨӨр нэг зүйл бол Мөнхөөг архаг тэмбүүтэй гэж ярьдаг юм байна лээ Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
2015-05-18
nud ni ergeldsen heden shunaltai har avgai nar bn:
ene baishing tureeslehees uur ym hiihgui l bndaa, Tureesluulegchid gesen nud ni tsagaanaar ergeldsen, heden shunaltai har avgai nar l bdiin bn lee, ih zantai gej nemergui,
2015-05-18
Baagii:
Tarhi ni golgor uchir amitan shig setgedeggui gedgiig ni meddeggui baijee. Muu golgor tarhi
2015-05-18
Zochin:
Shunal , ongiroo , deerelhuu , sagsuu , hudalch, 2 nuurtiin tsugluulaga bolson iimer nohroos sain saihan ym huseh ni hamgiin teneg asuudal ! Ene nohor bol bol zasarshgui mangar hun baigaa ym !
2015-05-18
umbuu uuuu:
uul ni ih avarga uhaantai hun dee daanch hajuud ni shunahai sumyabazar metiin yumnuud bdag bololtoi zugeer ch neg avarga bish ih l uhaantai hun dee tsirkee goy bolgohii ni huleenee eee
2015-05-18
1958.mn:
.....Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-18
1958.mn:
.....Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-18