Дэлхийн шилдгүүдийн ”World Masters”-д манай 14 жүдоч хүч үзнэ
2015-05-18

Марокко улсын Рабат хотноо энэ сарын 23-24-нд дэлхийн шилдэг жүдочдын "World Masters-2015" тэмцээн болно. Жин тус бүрийн дэлхийн шилдэг 16 тамирчин хурд, хүч сорьж өрсөлддөг билээ. 

Манай улсаас 10 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин дэлхийн шилдэгт багтаж, шилдгүүдтэй хүч үзэхээр болжээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн нар хүч үзэх бол 66 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг барилдана.

 

73 кг-д гавьяат тамирчин С.Ням-Очир, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр нарын шилдгүүд өрсөлдөнө. Харин 81 кг-д олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар, -100 кш-ын жинд олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, -100 кг-д олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр нар хүч үзнэ. 

 

Эмэгтэйчүүдээс гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинд, олон улсын хэмжээний мастер А.Цолмон 52 кг-д, 57 кг-ыг жинд Д.Сумъяа нар хүч үзэх нь ээ.

 

Тамирчдадаа амжилт хүсье.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
4 emegtei gechikheed 3-ynkh ni neriig bichdeg chini yu we
2015-05-18