Спорт авиралтын тамирчдыг бэлтгэнэ

img

Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Зайсан голден вилл”  бэлтгэлийн төвд спорт авиралтын тэмцээн зохион байгуулагдлаа.

 

Шинээр байгуулагдсан хадан хананы нээлтийг тохиолдуулан хоёр насны ангилалд 57 тамирчин хурд хүчээ сорьж өрсөлджээ.

 

Энэхүү спорт хадан хана нь 12 метрийн өндөртэй бөгөөд мэргэжлийн тамирчдад зориулсан стандарт хэмжээ юм байна.

 

Спорт авиралт нь олимпийн наадамд багтах магадлал өндөртэй ангилалд  багтдаг аж. Иймд хүүхэд залуусыг тус спортоор мэргэжлийн төвшинд хичээллэх боломж олгохоор Монголын  мөсөнд авиралтын  спортын холбооны тэргүүн, Олон Улсын хэмжээний мастер Г.Бат-Оронго тус хадан ханыг санаачлан байгуулжээ.

 

ММАСХ-ны тэргүүн  ОУХМ Г.Бат-Оронго энэ талаар “Манай улсад уулын спорт хөгжиж эхлээд 60 гаруй жил өнгөрчээ. Энэ спортоос салбарлан энэхүү спорт авиралтын салбар хөгжиж эхэлсэн байдаг. Бидний байгуулсан авиралтын  хиймэл хана нь 12 метрийн өндөртэй, стандарт хэмжээ юм.

 

Цаашид энэ спорт олимпод багтах магадлал өндөр байгаа. Тиймээс  манай  улс хүүхэд залуусаа эртнээс авиралтын спортоор бэлтгэж эхлүүлэх хэрэгтэй тул бид энэхүү спортыг түгээн дэлгэрүүлэх үүднээс авиралтын ханыг байгуулсан юм” гэлээ.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ