Ким Чен Ун нэрээ цэвэрлэнэ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг Батлан хамгаалахын сайд Хен Ён Чолыг цаазалсан тухай Өмнөдийн тагнуул Сөүлийн удирдлагуудад явуулсан тайландаа дурдсан билээ. Сайдыг Пхеньяны төвд их буугаар буудаж, аминд хүрсэн хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл амиа алдсан сайд Пхеньяны төв телевизээр өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Сайд Ким Ир Сений нэрэмжит цэргийн ангид зочилж буйгаар гарсан байна. Энэхүү мэдээллийн хөтөлбөрийн дараа “KCNA” агентлаг “Удирдагч Ким Чен Ун сайдаа цаазлаагүй. Олон улсын дамжуулж буй мэдээлэл худлаа” хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Удирдагч ирэх долоо хоногт “KCNA” агентлагт ярилцлага өгөх бөгөөд энэ үеэр амиа алдсан хэмээгдээд буй Хен Ён Чолыг олны өмнө гарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр олон улсад унаад буй нэр хүндээ цэвэрлэх төлөвлөгөөтэй буй аж.
Сайд Хен Ён Чолыг өнгөрсөн сарын 30-наас хойш олны өмнө гараагүй, “Хөдөлмөрийн нам”-ын хуралдаанд оролцоогүй гэдгийг АНУ-Өмнөд Солонгосын тагнуулууд мэдээлж байгаа.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ