Алла Пугачева ихрүүдээ танилцуулав

Оросын нэрт дуучин Алла Пугачева энэ амралын өдөр “НТВ” телевизэд ярилцлага өгч, ихрүүдээ танилцуулсан тухай “www.starhit.ru” мэдээллээ. Алла, Максим Галкин нар өнгөрсөн 2013 оны аравдугаар сарын 13-нд тээгч эхийн тусламжтай хүү, охинтой болсон юм.
Хос өнөөдрийг хүртэл ихрүүдийнхээ царайг олон нийтээс нуусан бөгөөд Алла фэнүүдийнхээ шахалтын дагуу телевизэд ярилцлага өгч, тэднийг танилцуулахаар болсон байна. Тэрбээр “Би жаргалтай хүн. Үнэхээр жаргалтай байна. Хүү, охин хоёр минь их том болсон. Охин минь намайг дуурайсан, их сайхан дуулдаг” гэж хэлжээ.
Тус нэвтрүүлэг бүрэн эхээрээ зургадугаар сарын 1-нд цацагдах гэнэ. Хос хүүгээ Гарри, охиноо Лиза хэмээн нэрлэсэн байна. Алла ирэх сард тоглолтоо хийхээр төлөвлөсөн хэмээн ярилцлагынхаа үеэр дурьджээ. Мөн Аллагийн гэр бүл Оросын “Vogue” сэтгүүлийн долоодугаар сарын нүүр хуудсыг чимэхээр болсон байна.
Максим Галкин твиттертээ “Миний гэр бүлийн төлөө залбираарай” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ