АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгчидтэй уулзав
2015-05-18

Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан өнөөдөр АНУ-ын Төрийн Департаментийн Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Дэд сайдын орлогч ноён Курт Тонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад АНУ-ын Төрийн Департаментийн төлөөлөгчдөөс гадна Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Худалдааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир нар оролцсон байна.


Уулзалтын үеэр талууд “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Худалдааны тухай хууль”, “Чөлөөт бүсийн тухай хууль” болон нефть боловсруулах үйлдвэрийн талаар санал солилцсон юм. АНУ-ын Төрийн Департаментийн Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Дэд сайдын орлогч Курт Тонг холбогдох албаны хүмүүсээс дээрх хуулиудын талаар асууж,  тодорхой хариулт авчээ. Мөн  Монгол Улсад цаашид аж үйлдвэр тэр дундаа хүнд үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцож, зөвлөгөө өгсөн юм. Мөн нефть боловсруулах үйлдвэрийн талаар талууд санал солилцохын зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд аж үйлдвэрийн салбарын эзлэх байр суурь чухал болохыг онцоллоо.

 

Shuud.mn
Сонин хачин