Яруу найрагч Б.Мягмаржав 10 сая төгрөгөөр шагнууллаа
2015-05-18

"Болор цом"-ын эзэн Б. Мягмаржавт УИХ-ын гишүүн, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо Ерөнхийлөгч Л.Энх-амгалан Хөвсгөл нутагтаа ажлаар очихдоо хүндэтгэл үзүүлжээ.

 

Тэрбээр энэ үеэр Б.Мягмаржав найрагчид  баяр хүргэн, 10 сая төгрөгөөр хувиасаа шагнаж урамшуулсан байна. 
 

 

“Болор цом-32” яруу найргийн наадам энэ жил Төв аймгийн Зуунмод суманд болсон.

 

Тус наадмын хоёрдугаар шатанд нийт 34 яруу найрагч шалгаран шүлгээ уншсанаас 1990-ээд оныхны төлөөлөл, яруу найрагч Б.Мягмаржав түрүүлэн “Болор цом”-ын эзэн болсон билээ. 

 

Б.Дэжид

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин