“Spring job fair 2015” болно
2015-05-18

“Spring job fair 2015” яармагийг ирэх лхагва гарагт Монголын үндэсний их сургуулийн талбайд БСШУЯ, Монголын залуучуудын холбоотой хамтран тус сургуулийн хамт олон зохион байгуулахаар болжээ.



Уг яармагыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд их дээд сургуулийн 40 гаруй мянган оюутныг оролцуулахаар төлөвлөжээ.

 

Өнгөрсөн жил МҮИС-ийг төгссөн 750 оюутнаас 260 нь тус яармагаас ажлын байраа олж авчээ. Өндөр боловсролтой боловсон хүчнийг шилдэг аж ахуйн нэгжүүдэд зуучлах замаар ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор МОХ-ны санаачлагаар ажлын байрны танилцуулга, үзэсгэлэн яармагт Хөдөлмөрийн яам, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, МАОЭНХ, Нийслэлийн хөдөлмөрийн бирж, Гадаадад төгсөгчдийн холбоо, ажил олгогч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлгч байгууллагууд оролцох юм. 



Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин