Баригдсан цэргүүд оросын тусгайгийнх биш
2015-05-19

Украины зүүн хязгаарт тулалдаж байсан Оросын тусгай хоёр цэргийг албаныхан баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн билээ. Цэргүүд өөрсдийгөө Оросууд биш хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Украины Аюулгүй байдлын албаны дарга Виталий Найда “ВВС” агентлагт “Баригдсан цэргүүдийг оросууд гэх баталгаа алга байна. Тэд өөрсдийгөө орос биш гэсэн. Гэхдээ тэднийг Оросын тусгай цэрэг гэх бодит баталгаа хомс байна. Нэг цэрэг өөрийгөө Луганск мужийн эргүүлийн цагдаа гэсэн” гэж ярьжээ.

 

Тэднийг Луганск мужийн Счатье хотоос баривчилсан бөгөөд цэргүүд Тольятти хотын тусгай ангид алба хаадаг хэмээн Украины цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Андрей Лушенко мэдэгдсэн билээ. Тэрбээр “Оросын цэргүүд зүүн хязгаарт эрхээ тогтоохыг санаархаж, салан тусгаарлагчид болон босогчидтой хамтран ажиллаж байна. Украинд, Оросын тусгай бэлтгэлтэй, тусгай цэргүүд энгийн иргэдийн дунд нэвтэрч, ард түмнийг хоёр хувааж байна” гэж хэлжээ.

 

Тус улсын Батлан хамгаалах яам баригдсан цэргүүдийн талаар Оросын удирдлагуудыг 72 цагийн дотор тайлбар хийхийг шаардсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Batalgaa baihgui:
Gecheed tailbar shaardaad baidag ene Ukrainuud neeegl bishee
2015-05-20