“Тахар” та хэн бэ
2015-05-19

Өнгөрөгч долоо хоногт ухрах араандаа орсон гэмээр нэг хуулийн төслийг Их хуралд оруулахаар байнгын хороод дээр бараг тогтлоо. Тахарын гэдэг албыг татан буулгаад ШШГЕГ-ын бөөрөнд наахаар хэлэлцэв. Хар ухаанаар бол гэмт хэргийн гэрч, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарыг хянагч нар зав зайндаа харж хамгаалах юм байна гэж ойлгогдохоор. Энэ талаар нийгэмд том хэлэлцүүлэг өрнөөгүй ч мэдэх хүмүүс нь байр сууриа өөрсдийнхөөрөө илэрхийлжээ. Үүнд хошуу нэмэх миний үг бол гуравдагч байр суурь. Тахар гэж хэн юм бэ. Чухам ямар онцлогоороо нийгэмд хэрэгтэй байгууллага юм бэ гэсэн асуултын хариултыг хайсан хэрэг.

 

Ардчилсан гэсэн тодотголтой нам хоёр дахь удаагаа төр барьсных хуулийн шинэчлэл нь овоо урагшилж хууль сахиулдаг байгууллагууд нь чиг үүргээрээ давхардсан байсныг салгаж институци хоорондын уялдааг хангаж зарим нэгийг нь бие даалгаж эхэлсэн. Харин одоо засаг солигдмогц буцаад нэгтгэж “бөөндөж” эхэллээ. Энэ бол арай ч дээ л юм. Нэр нь “тахар” гэдгээрээ жоохон таагүй сонсогдох ч маш тодорхой чиг үүрэгтэй байгууллага бол “Тахарын алба” гэдгийг ойлгох хүмүүс нь л хэлнэ.

 

Дундаа орчихсон гэмээр чиг үүргүүд хүчний байгууллагад байсан. Зав зай боломжоороо харж хамгаалж байх ёстой хэсэг бүлэг эзэнгүйдэхгүйн эрхэнд цагдаад харьяалагдаж байв. Шүүх прокурорын байгууллага, гэрч хохирогч, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд үүнд багтана. Тусдаа байх ёстой чиг үүргийг цагдаа дээрээ бөөндчихсөн байсан юм. Үүнийг салгаад “Тахарын алба” байгуулсныгаа одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шахаад нэг болгох гээд байх шиг.

 

Хууль сахиулагч байгууллагууд чиг үүргийн давхцалгүй байж бие даасан төрөлжсөн байх тусмаа хуулийн хэрэгжилт утгаараа хангагдах суурь хөрс бий болно гэдэг нь бусад хөгжсөн орны жишгээр батлагдсан.

 

Нэрнээс бусад нь болж байна гээд тусгай чиг үүрэг бүхий Тахарын албыг бие даалгах хуулийг жилийн өмнө Их хурал баталж байлаа. “Маршалын” гэдэг нэр нь гадаад үг тул болж өгөхгүй оргиод гэж ахмад хуульчид хоолойгоо засч байгаад “тахар” гэсэн жирийн хүний чихэнд наалдацгүй нэртэй болгоод дэмжээд өгсөн.  Үүгээр цагдаагийнхны ачаа бага ч гэлээ хөнгөрч иргэдийн амгалан тайван байдлыг хангах үүргийнхээ зэрэгцээ оргосон хоригдлыг хөөж, шүүх хуралдаа ирдэггүй задарсан сэжигтнийг барих гэж отоонд суухаа больсон. Хар юмандаа байнга зодуулж зовсон нэгэн ТББ-ийн хажуу өрөөнд хоргодож сэтгэл зүйч эмэгтэйн ард нуугдаж хоёулаа хамт хүчирхийлэгчээс айж суух нь багассан. Ядаж “тахар”-ын гэх тусгай албаныхан яс хамгаалж байгаа гэхээр архичин нөхөр нь шууд давхиж ирж зодож нүдээд гэр лүүгээ чирэх гээд байхгүй болсон.

 

Одоо тахарын албаныхан тарж одвол хүчирхийлэлд өртсөн болоод тэднийг, өмгөөлдөг ажилтнууд бөөнөөрөө л нэг дороо байж амиа хамгаалсан нь дээр болж байна. Гэрч нар ч ялгаагүй. Хууль байвч хэн зав гаргаж дагаж явж давхар цагдан хамгаалах.

 

Шинэ хуулийн зохицуулалтаар ШШГЕГ-ынхан ирж хамгаалах байх л даа. Гэхдээ тэд бас өөрийн гэсэн өр барагдуулах, хоригдол харгалзах зэрэг онцгой гэж болох албатай, багагүй ачаалалтай. Хүн хүч цалин хангамжаар ч тийм хахсан газар биш байх.

 

Тахарын албыг татан буулгаж ШШГЕГ-т наах гээд байгаа нь төсөв мөнгө хэмнэж байгаа гэсэн тайлбар зүүх бололтой. Иргэний тодорхой эрхийг хамгаалах, хууль журам сахиулах үйл ажиллагааг мөнгөөр хэмжиж болох уу. Тэгвэл төрд бид яах гэж татвар төлдөг юм бэ гэсэн асуулт сөргүүлж тавьмаар. Хэний мөнгийг хэнээс  харамлаад юунд хэмнэх гээд байнаа. Хууль ялгаваргүй үйлчилдэг болж нийгэмд шударга ёсыг тогтооход мөнгө байтугай бүхнээрээ дэмжихэд иргэд “хэзээд бэлхэн” болоод удаж байна. Тийм ч болоод АН-ын нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр улираан сонгосон байх.

 

Тахарын албыг тарааж бөөндөх нь хэнд ашигтайг хэлж мэдэхгүй. Одоогийн яригдаж байгаа хувилбараар энэ албыг татан буулгаж нэг байгууллагын бөөрөнд  наалаа гэхэд олон нийтийн зүгээс хуулийн шинэчлэлээсээ ухарсан алхам хийлээ гэсэн дүгнэлт хийхэд хүрнэ. Үүнийг мэдэрч хуулийн шинэтгэл хийж нийгэмд эрх тэгш, шударга ёсыг хангана гэсэн сонгуулийн амлалтыг нь АН-ынханд сануулсан нь багадаагүй. Үнэн хэрэгтээ Тахарын албыг татан буулгах бол “арай ч дээ” гэмээр ухралт болно.

 

Тахарын алба хэрэгтэй гэдгийг бид нийгмээрээ мэдэрч хүлээн зөвшөөрөх цаг хугацаа ч болоогүй байна. Учир нь иргэн хүн бүр ямар нэг хэмжээгээр замын хөдөлгөөнд оролцдог шиг бид өдөр тутам хохирогч, нэг бол гэмт хэргийн гэрч болох юм уу ажлаасаа харих болгондоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөж Тахарын албанаас хамгаалалт хүсээд байхгүй. Хэрэг зөрчлийн хүрээнд цөөнх болчихоод байгаа ч төрөөс зайлшгүй хамгаалалтыг шууд авах шаардлагатай байдаг дээрх бүлэг “Тахар та хэн бэ” гэдгийг төлөөлөн хэлж чадна. Бид бүгд ямар нэг зайд прокурор болж ял төлөвлөж, шүүгч байж хууль хэрэглэн хүнд ял оноож ажлын байрандаа ч амиа алдах эрсдэл хүлээгээд байхгүй. Шүүх прокурорын байгууллагын аюулгүй байдлыг мөн л тахарын алба хариуцаж байгаа. Ингээд харвал Тахарын албаны чиг үүргийн онцлогийг нийтээрээ шууд ойлгон сайшаагаад байх боломжгүй. Харин хууль тогтоогчид бол өөрөөр харах ёстой. Тэд амьдрал баян гэдэг агуулгаар нь бүгдийг өргөн хүрээнд авч үзэж нийгмийн хөгжил хөдөлгөөнөөр нь уялдуулан харах учиртай. Явцуу харж туйлшран хууль батлах эрхгүй гэдэг.

 

Тахарын албан хаагчийн тусгай ажиллагаа явуулах эрх зүйн боломж хийгээд ташаандаа зүүсэн гав нь тодорхой нөхцөлд, тодорхой бүлэгт зайлшгүй хэрэгтэй гэдэг дээр маргах хэрэггүй байх. Тэд оногдсон үүргээ хоёрдолгүй биелүүлэхэд “Тахар”-ын гэсэн бие даасан алба хэрэгтэй л гэж өмөөрөх байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
chi ooroo haanahiin tagnuul we balai min
2015-05-20
4894:
tahariig bhgui bolgoh yostoi gazar mongold yamar ch hereggui gazriin temuujin baiguulj ard tumnii mongiig zugeer suugaad tsalin nereer abdag gazar bii bolgoson odoo zob zam ruu ni zohitsuulah heregtei
2015-05-19
Зочин:
Tembuujinii hiisen buruu ajliig boliulah heregtei shuu ,
2015-05-19
zochin:
DORLIGJAV UBSIIN TAGNUUL BAIJ TEMBUUJIN GADAADIIN TAGNUUL GEDEGIIG ASSANJI GEGCH DELHIIGEER NEG ZARLASAN BILEE HA HA
2015-05-19
zochin:
chi ooroo haanahiin tagnuul we balai min
Зочин:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол иргэд хоорондын өр авлагыг барагдуулж чадна, бас ял шийтгэл хүлээсэн этгээдийг шоронд хорьж цагдаж чадна. Харин гэмт хэргийн улмаас хохирсон хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй. Хамгаалж байсан түүх ч байхгүй. Яагаад заавал шүүхээс гарсан эцсийн шийдвэрийг биелүүлдэг энэ байгууллагад Тахарын албыг нэгтгэх гээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Зодуулж, доромжлуулж, хүчирхийлүүлж, дээрэлхүүлж, амь насаа алдахын ирмэгт ирсэн олон хохирогчдод авралын од болсон энэ байгууллагыг татан буулгаснаараа хэдэн төгрөг хэмнэх юм бол? Зөвхөн төрийн өндөрлөгт шигдсэн хувалзнуудыг тэжээх гэж бид татвар төлөх болж байна уу?
2015-05-19
Зочин:
yallagdagch gerchees iluu hohirdog
2015-05-19
Зочин:
Taxar gedeg tiim ch naaldatsgui ug bish. Har in odoo uyeiinhen eh helee medehee bolisny l gai. Yaahav Lodoidamba guai kommunist uzleer bichsen zohioldoo het muuchilj oruulsnaas bolood l muu nertei bochihsnoos bish zangi, meeren , zahiragch gedeg shig turiin alban tushaaltan l baisan. harin shoron manadaggui baisan. shorong huyaguud manadag baisan.
2015-05-19
Зочин:
Taxar gedeg tiim ch naaldatsgui ug bish. Har in odoo uyeiinhen eh helee medehee bolisny l gai. Yaahav Lodoidamba guai kommunist uzleer bichsen zohioldoo het muuchilj oruulsnaas bolood l muu nertei bochihsnoos bish zangi, meeren , zahiragch gedeg shig turiin alban tushaaltan l baisan. harin shoron manadaggui baisan. shorong huyaguud manadag baisan.
2015-05-19
алба хаагч:
нэг л юмыг ойлгохгүй байна хэрэггүйн бол яах гэж байгуулсан, хэрэгтэйн бол цаашдаа хөгжүүлээд явах. Бас мөнгөгүй гээд байгаа юм бол хэдийг хэмнээд байгаан. Ер нь үүний ард ажилтан хүмүүс байгаа гэж яагаад боддоггүйн бол хүмүүсээр зүгээр л тэнд тэг энд ингэ гэж болдог юм уу шал дампуу юм
2015-05-19
Бичээч:
Дорлигжав гэж ДО-ийн хийж буй тэнэг үйлдэл. Хоцрогдсон хоосон толгой.УВС намын тагнуул.
2015-05-19
Ochin:
Tahar hereggui.Dorligjav saidiig demjij baina
2015-05-19