Өрхийн эмч нар чуулж байна
2015-05-19

Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгий байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөгөөнийг МҮЭСТО-д зохион байгуулж байна.

 

Тус зөвлөгөөнөөр Эрүүл мэнд, спортын яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газар  2015 оныг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх өрхийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд, эрдэмтэн багш судлаачдын дунд нээлттэй хэлэлцүүлж, зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлэх тухай хэлэлцэж байгаа аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин