Харцага, начингууд халз барилдана
2015-05-19

Шилдэг харцага, начин цолтнуудын халз барилдаан энэ сарын 30-нд болно. Тус барилдааныг "Хамаг монгол" студиэс зохион байгуулж буй юм.

Энэ барилдаанд цолныхоо чансааг тэргүүлэгч идэр залуу шилдэг зургаан харцага, зургаан начин хоорондоо халз барилдах юм.

Уг барилдаанд барилдах багийн бүрэлдэхүүнийг тус студиэс тун удахгүй зарлах ажээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин