Нэмэгдэл цалинг Засгийн газрын нөөцөөс гаргана
2015-05-19

Шадар сайд У.Хүрэлсүхийн даргалсан Засгийн газрын хуралдаанаар хилийн байгууллагуудын нэмэгдэл цалинг  нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.

 

Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтыг долоо хоногийн бүх өдөр, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ч ажиллуулж буй. Гэхдээ шинэ орон тоо үүсгэхгүйгээр ИХШХЕГ, ХХЕГ, ГЕГ,МХЕГ-ын албан хаагчид Баянхошууны хилийн боомтод бямба, ням гариг, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулж буй аж. Гэвч  энэ байгууллагуудын 2015 оны батлагдсан төсөвт албан хаагчдад олгох нэмэгдүүлсэн цалинг тусгаагүй юм байна. Тиймээс энэ онд шаардагдах нэмэгдүүлсэн цалин хөлсний зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан байна.

Shuud.mn
Сонин хачин