”Ухаалаг ном” уралдаанд урьж байна
2015-05-19

Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Хүүхдийн төлөө үндэсний газраас хамтран 2015 оны 5 дугаар сарын 4-нөөс 5 дугаар сарын 31-ны өдрүүдэд “Ухаалаг ном” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Уг тэмцээнд Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, лицей сургуулиудийн 3-5 сурагчаас бүрдсэн баг удирдагч багштай оролцох ба 2015 оны 5 дугаарсарын 4-нөөс 18-ныг дуустал www.i-book.mn цахим хаягаар бүртгэлийг явуулна.

 

 

Тэмцээнд оролцогч багууд Байгалийн ухаан, НийгмийнУхаан, Түүх соёл, Хүүхдийн хөгжил, Дэвшилтэт технологи гэсэн сэдвийн хүрээнд вэб хөгжүүлж оролцох ба вэб хийх анхан шатны мэдэгдэхүүн олгох, технологийн асуудлыг шийдвэрлэх, бүтээлийг чанаржуулах үүднээс тэмцээнд оролцогч багуудад мэргэжлийн багш нар сургалт зохион байгуулна. 
 

Шүүгчдийн бүрэлдэхүүн, онлайн санал хураалтын дүнгээр шилдэг 3 бүтээл, Хүүхдийг дэмжигч шилдэг сургууль, Шилдэг удирдагч багш, тусгай байруудыг 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шалгаруулна.


Ерөнхий зохион байгуулагч: Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Хүүхдийн төлөө үндэсний газар,

 
Хамтран зохион байгуулагч: Мэдээллийн технологийн үндэсний парк, Үндэсний дата төв УТҮГ, Монголын сурагчдын холбоо, Монгол Улсын их сургууль
 

Ивээн тэтгэгч байгууллага: “Интерактив БиАй” ХХК, “Инносолюшн” ХХК
 

Дэлгэрэнгүй мэдээллийг  www.i-book.mn хаягаар болон 976-11-330784, 976-62263101 дугаарын утсаар лавланауу. 


Хамтдаа бүтээцгээе

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин