Машинаа ачуулсан иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлнэ
2015-05-19

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан болон “Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Чадраабал, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 


Уг санамж б  ичгийн хүрээнд Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуй эрхлэгчдийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажлууд хийгдэх аж. Ингэхдээ эхний ээлжинд НИТХ болон Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрээр зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.


2013-2014 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн улмаас автомашин зөөж шилжүүлэх төлбөрийг хууль бусаар буюу 70.000-80.000 төгрөгөөр тогтоосны улмаас 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр  торгож хохироосон зөрчлийг ШӨХТГ-аас хяналт шалгалтаар тогтоосон билээ. Мөн НИТХ-аас дугуй түгжих журам гаргаж, хуульд зааснаас өөрөөр зохицуулалт хийсний улмаас 11.700 жолоочийг 234 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосныг тогтоосон юм. Иймд 2013-2014 онд автомашинаа ачуулахдаа хууль бусаар тогтоосон торгууль төлсөн, мөн өнөөдрийг хүртэл автомашиныхаа дугуйг түгжүүлж хууль бусаар торгуулсан иргэд ШӨХТГ-т хандаж, эрхээ хамгаалуулах боломжтойг тус газраас мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ardchilaliin partizanuud erh medeltei bolonguutaa ard tumenii erh ed hurungiig bulaadag deeremddeg daramtaldag li tushaal shiidver gargadag bolchihloo.dandaa ingej darga yvah yum shig ymar ih daldagnaj bnaa?ireh songuuliar ergej undiihgui boltloo ylagdaj uls turiin uhdel bolohoo medej li bmaar yum daa.ter achiltiin companiud zuvshuurul ugdug huvi hurtdeg darga nariig ni olj shiitgeh heregtei shuu.
2015-05-19
sh.u.h.t.gazariihand amjilt husie.:
hunii erh ed hurungiig hulgailj mungu tugrug nehej daramtaldag hudlaa huuliin ner barij huviin ashig sonirholiin uudnees huuli bus tushaal shiidver gargaj ard tumniig doromjilj duraara aashilj hohirooj bga heseg buleg humuus zohion baiguulalttai companiudiig shiitgej hashraah tsag bolson.huulin tsoorhoi ashiglaj dur meden tushaal shiidver gargaj olon irgediig hohiroodog ene uildeliig taslan zogsooj irgediig hohirolgui bolgoj ezdiig ni huuliin haritslaga huleelgej hatuu shiitgeh heregtei.
2015-05-19
Зочин:
ШӨХТГ-ЫН ДАРГА ГЭЖ ЯМАР БАЛАЙ НӨХӨР ГАРААД ИРВЭЭ ХАРВААС МАН-гас ЦАРИАТАЙ ХӨДӨӨНИЙ ХӨЛДҮҮ НОВШ БАЙНА. АЛИВАА ХОТУУДАД НИЙТИЙН ЭРХ АШИГ ГЭЖ ХАМГИЙН ЭХЭНД ТАВИГДДАГ ЮМШДЭЭ МАЛАААААА БАНДААШИГТАЙ МАЛААААААААААА
2015-05-19
Зочин:
Тэгвэл Зөрчил гарагсадын эсрэг Стратегаа гаргаач,ёстой нүхээ олж.... гэдэг л болж бна даа??? Соёлтой байх талаар, олон түмнээ хүндлэх талаар ярихгүй байж нэг их өмөөр ч гэнээ??ЧИ,эсвэл хамаатангууд чинь олноороо торгуулсан байж л дээ?? Хөлсөнд нь овоо юм авах уу??? Бүү горьдоцгоо.Тэр тусмаа торгуулийг өндөрсгө!! Олноо хүндлэхгүй л юм бол бүү машин хэргэл!!....
2015-05-19
Tumur:
Hiih ajlaa olj yadsan durakuud. Ta nar uursduu haa hamaagui mashinaa tavik busdad gai boldog uu? Ter erh chini zurchigduud booj uheh ni uu. Harin ch dutuu achij baigaa. Buir iheer achaad, mashinaa butsaaj avahad ulam tuvugtei bolgoh heregtei. Ajliig ingej hiideggui l yum daa.
2015-05-19
дэнсмаа:
Хуульч эмэгтэйчүүдийн холбоо Долгорын хувийн компани биш ээ боль Долгор чаддаг юм бол өмгөөлөг болоод хувиараа ажил хий тгэж ярихгүй шүү хөө
2015-05-19