Монголын гоо сайханчид ”Алтан цом”-ын эзэн болжээ
2015-05-19

"Asia cup open 2015 Malaysia"-аас алтан медаль хүртсэн үсчин гоо сайханчидМонголын үсчин гоо сайханчид олон улсын наадмаас шилдэгийн шилдэгт олгодог "Алтан цом"-ын эзэн болжээ.

 

Тодруулбал, энэ сарын 16-18-ны хооронд Малайзад үсчин гоо сайханчдын Азийн аварга шалгаруулах "Asia cup open 2015 Malaysia" тэмцээн боллоо. 

 

Уг тэмцээнд манай улсаас 18 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож,  багаараа "Алтан цом"-ын эзэн болжээ. Мөн "Every good" салоны захирал О.Оюундарьд олон улсын шүүгч цол олгожээ.

 

Тэмцээний талаар тус тэмцээнд оролцож яваа зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндуламаас тодрууллаа.

 

-Юуны өмнө монголын үсчин, гоо сайханчдын нэрийг олон улсад гаргаж яваа та бүхэндээ баяр хүрье. Тэмцээнд багаараа тасархай түрүүлсэн гэж сонслоо.

-Баярлалаа. Тиймээ. Манай улсын үсчин гоо сайханчид үнэхээр сайн байлаа. Багаараа "Алтан цом"-ын эзэн болж чадлаа. Мөн тэмцээнээс таван алт, хоёр мөнгө, дөрвөн тусгай шагналтай эх орноо зорих гэж байна.

 

-Ямар ямар төрөлд медаль хүртсэн бэ?

-Эрэгтэй үсчин, эмэгтэй үсчин гээд олон төрөлд хүртсэн. Эх олондоо очиж байгаад дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Энэ удаагийн  "Asia cup open 2015 Malaysia" тэмцээнд оролцсон бүх үсчин гоо сайханчдаараа бахархаж байна.

 

-Хэзээ эх орондоо ирэх вэ?

 

-Нөгөөдөр очно.

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
oorsdiinh n uz?
2015-05-19
Нэргүй:
Сэтгүүлч тэнэг минь зөв бичгийн дүрэм унш. Бичсэнээ дараа нь харж бай эргүү минь.
2015-05-19