Өнөөдөр ”Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”
2015-05-19

Өнөөдөр дэлхийн өрхийн эмч нарын өдөр тохиож байна. Нийслэл хотод 129 өрхийн эрүүл мэндийн төв, 13 салбартайгаар 145 цэгт ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 1626 өрхийн эмч ажиллаж байна. Нэг өрхийн эмчид дунджаар 2113 хүн ам нооггдог ажээ. 

 

Энэ өдрийг баярын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлэх бус, нийслэлийн өрхийн эмч нар салбарын асуудлуудаа хэлэлцэх зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн салбарт өрхийн эмнэлгийн тогтолцоо нэвтэрсэн 16 жилийн хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх бодлогын олон шийдвэр гарсан. Үүнийг хэрэгжүүлэх тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдэх талаар нийслэлийн өрхийн эмч нар өнөөдөр зөвлөлдөж байгаа юм.

 

Эрүүл мэнд Спортын яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газар 2015 оныг "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах жил" болгон зарласан. 

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин